ДЭЛХИЙ

АНУ-ын Сенат: Киевт үзүүлэх 40 тэрбум ам.долларын тусламжаар санал хураалт явууллаа

Тавдугаар сарын 16-нд АНУ-ын Сенат Украинд үзүүлэх 40.1 тэрбум ам.долларын тусламжийн шинэ багцыг санал хураалтаар баталлаа. Хуулийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байсан 60 саналын босгыг давсан талаар эх сурвалж мэдээлэв.

Багц хуулийг батлах үйл явцыг 30 цагийн дотор хийх ба Сенатын эцсийн санал хураалтыг тавдугаар сарын 18-нд хийнэ. Ингэснээр Украинд үзүүлэх тусламжийн шинэ багцыг эцсийн байдлаар шийдэх юм.

Баримт бичгийг Сенатын танхимын олонхийн саналаар баталж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурах юм.

Эх сурвалж: Politico

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button