ДЭЛХИЙЭнтертайнмент
Кортни Кардашьян, Трэвис Баркер нар албан ёсоор гэрлэлээ

Кортни Кардашьян, “Blink-182” хамтлагийн бөмбөрчин Трэвис Баркер нар Санта Барбара хотноо нууцаар гэрлэлтээ баталгаажуулсан байна.
Тэдний гэрлэлтийн ёслолд хамгийн ойр дотны хүмүүс л оролцсон гэж хэвлэлд онцолжээ. Сүйт бүсгүй Кортни Кардашьян торон гивлүүртэй цагаан даашинзтай, сүйт залуу Трэвис Баркер хар өнгийн смокинг өмссөн гэнэ. Гэрлэх ёслолын дараа “Шинэхэн гэрлэсэн хос” хэмээх машинд суугаад явсан аж.

Өмнө нь, хосууд Лас Вегас хотноо “Grammy” /Грэмми/ шагнал гардуулах ёслолын дараа хуримласан. Тухайн үед тэдний гэрлэлт албан ёсны бус байсан.

Трэвис Баркер 2021 оны аравдугаар сард анх хайртай бүсгүй Кортнид гэрлэх санал тавьж байсан ба үүнээс өмнө тэд есөн сарын турш болзож байсан юм.
Эх сурвалж: Cosmopolitan
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хосууд биш хос.