УЛС ТӨР

Н.Учрал: Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн энхийн манаанд зогсоно

“Монголын Инновацийн долоо хоног-2022” арга хэмжээг “Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор эхэллээ. Энэ жилийн хүрээнд инновацийн бүтээгдэхүүн, шинэ бүтээл, технологийн танилцуулга, олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, гарааны компани болон хөрөнгө оруулагч нарын уулзалт хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна.

Нээлтэд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал оролцож үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Инновацгүй улс хөгждөггүй. Тиймээс 2020 онд УИХ түүхэндээ анх удаа Инновац, Цахим бодлогын байнгын хороотой болсон. Байнгын хороо шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Одоо бид хэрэгжилтийг хангахад шаардлагатай механизмыг тогтоож хоорондын уялдааг хангах хэрэгтэй. Тиймээс энэ жилийн “ИННОВАЦИЙН 7 ХОНОГ” “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхэц болж, илүү үр дүнтэй, нийгэм эдийн засагт үр өгөөжтэй, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчидтэйгээ хамтарсан түншлэлийг бий болгож шинэлэг санаа, шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулж хөрөнгө оруулагчдыг татаж амжилтаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Тус арга хэмжээнд салбар салбарын гарааны компанийн эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгчид болон залуус шинээр санаачилсан бүтээл, инновацийн бүтээгдэхүүн, шинэ технологийн танилцуулга хийж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ahmad
Ahmad
2022-05-17 19:24

Sain uls turchid shuu.Amjilt

Зочин
Зочин
2022-05-17 20:08

Энэ учр�##� гээч �##�иа с�##�бадайгаар л дутаж гэнэ дээ

guyuu
guyuu
2022-05-17 22:33

huuhduud mini ih l shn ym zohiogood bh shig bn , gevch innovatsi gej ug mgl tolind alga mgl ner ug bish ym bn , uuniigee tamin mgl.r orchuulj olon tumendee oilguulvol yanavdee? naad neriig chini jiriin irged bitgii hel ta nuhdiin dund bgaa zarim n uursduu oilgoj tailbar ugch chadahgui bn shuu! mgl ugiig mohooj bolohguiee!

Холбоотой мэдээ

Back to top button