УЛС ТӨР

Ц.Сэргэлэн: Буруу ойлгоод байна, "ПетроЧайна"-г харин ч нээлттэй хэлэлцэх ёстой

Өнөөдөр /2022.05.18/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар:

  • Орос, Украины нөхцөл байдлын болоод
  • "ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсохоор товлосон байсан.

Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлуудыг танилцуулсан. Яг энэ үеэр Б.Энх-Амгалан гишүүн микрофонгүйгээр хаалттай хэлэлцэх санал гаргасан. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Хаалттай хэлэлцсэн нь дээр. Алуулна шүү" хэмээсэн нь анхаарал татаад байв.

Түүнийг Дорнод аймгаас сонгогдсон учраас тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "ПетроЧайна Дачин Тамсаг"-ийн асуудлыг хаалттай хэлэлцэхийг дэмжсэн гэсэн ойлголт үүсээд байна.

Үүн дээр Ц.Сэргэлэн гишүүн өөрөө тайлбар хийхдээ "Б.Энх-Амгалан гишүүн бид хоёр алалцана, талалцана гэж дайн байлдааны тухай ярьж суусан. Түүнийг хаалттай хэлэлцье гэсэн болгоод явж байна. Би хаалттай хэлэлцье гээгүй. Харин эсрэгээрээ нээлттэй хэлэлцье гэсэн санал гаргаж байна" гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 16:30

Сэргэлэн бол их эрх ашигтай хүн

Иргэн
Иргэн
2022-05-18 16:42

Аргагүй л сэргэлэн гар юм. Хэлсэн үгнээсээ дор нь бултаж байгааг нь. Асуудлаа ярих үед 2 нөхөр байлдаж тоглож байсан юм байна л даа.

Зочин
Зочин
2022-05-18 22:09

Өглөө хэлснээ орой нь мартчихдаг............

Холбоотой мэдээ

Back to top button