УЛС ТӨР

Чойбалсан хотын иргэд зэвтэй ус ууж байгаа асуудлыг шийднэ гэдгээ мэдэгджээ

Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, төлөөлөгч Ц.Сүхбаатар, Б.Мөнх-Оргил, Э.Эрдэнэчулуун нар нь 2022 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр уулзаж Чойбалсан хотын иргэдэд тулгамдаж буй зэвтэй усны асуудал, шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд хүсэлт тавьжээ.

Мөн аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс уг асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн төсвөөс тодорхой хувийг гаргахаар ажиллаж байгаа боловч бүрэн шийдэх боломжгүй байгаа тухай албан бичиг ирүүлсэн байна.

Иймд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн уг асуудлыг шуурхай ажил хэрэг болгох, шаардлагатай төсвийг 2023 оны Улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс шийдвэрлүүлэх үүднээс Барилга, хот байгуулалтын сайдад 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн УИХ-03/3585 дугаартай албан бичгээр хандсан байна. Тус албан бичгийн дагуу холбогдох мэргэжилтнүүд нь Дорнод аймагт газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай нь танилцаж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа аж. Мөн шугам сүлжээний насжилтаас хамаарсан засвар шинэчлэл хийх, шинээр барих төслийг 2023 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилтээр хэрэгжүүлэх санал боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхээр ажиллаж байгаа тухай хариуг ирүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button