Нийгмийн

Ц.Сэргэлэн: Би өөрийгөө улс төрч гэж одоохондоо хэлэхгүй

Хилийн цэрэгт насаараа ажилласан генерал Ц.Сэргэлэн УИХ-ын гишүүн болоод хоёр жил болж буй. Түүнтэй гишүүний ажил болон хилийн цэрэгт тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

-БИ ӨӨРИЙГӨӨ УЛС ТӨРЧ ГЭЖ ОДООХОНДОО ХЭЛЭХГҮЙ-

-Хилийн цэрэгт насаараа ажилласан хүн улс төрийн албан тушаалтан болчихсон. Танд ямар санагдаж байна. Улс төрийн ажил хийх ямар байна?

Цэрэг цагдаагийн хүн байж байгаад улс төрийн албан тушаалтан болсон. Төрийн тусгай албан хаагч статустай албанд олон жил ажилласан. Одоо бол улс төрийн албан тушаалтан. Гэхдээ сонгуулиар сонгогддог. Төрийн албан хаагчийг томилдог. Тэгэхээр энэ хоёрын хооронд ялгаа байлгүй яах вэ. Чиг үүргээрээ ялгаатай.

-Би хил хамгаалах албанд байлдагчаас нь эхлээд удирдах албан тушаалтан хүртэл ажиллаж явлаа. Хил хамгаалах албанд он улаан жил ажилласан. Онолын хувьд эзэшсэн мэргэжил минь. Улс төрийн албан тушаалд томилогдоод хоёр жил болж байна. Туршлага гэж бий. Асар их ялгаатай. Би мэргэжлийн улс төрч хүн биш. Цэргийн дээд боловсролыг эзэмшихэд заавал хоёр шатны дээд сургууль төгсдөг. Цэргийн дээд сургууль төгсөөд, дараа нь цэргийн академи төгсөж байж цэргийн дээд боловсрол эзэмшдэг. Ингэхийн тулд улс төр судлалын чиглэлээр онол тодорхой хэмжээнд судалдаг. Тэгэхээр улс төрийн шинжлэх ухааныг онолын түвшинд судалж, сонсож явсан ийм л хүн. Ялгаа их л байна. Нэгэнт өөрөө энэ замыг сонгоод, тойргийнхоо сонгогчдын итгэлийн хүлээгээд гарч ирсэн учраас ажилдаа эзэн болж, үр дүн гаргах юмсан гэсэн бодлоор ажиллаад явж байна.

-Таны хувьд Хилийн цэргийн байгуулагад насаараа ажилласан хүн. Таны олон жил ажилласан салбарт ямар өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй байна. Та яг ямар зорилгоор улс төрд орж ирсэн бэ. Салбарынхаа шинэчлэлийн төлөө ямар хуулийн төсөл боловсруулж байна?

-Улс төрч хүн гэж өөрийгөө одоохондоо хэлэхгүй. Улс төрч гэдэг бол тодорхой бэлтгэгдсэн хүмүүсийг хэлэх болов уу. Би улс төрийн албан тушаалтан мөн үү гэвэл мөн. Аажимдаа туршлага хуримтлуулж байгаад улс төрч статусыг хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд очих болов уу. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж, хууль батлах бүхий л үйл ажиллагаанд оролцоод явж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн байнгын хороо, Инноваци цахим бодлогын байнгын хороонд харьяалагддаг. Мөн тусгай хяналтын дэд хороонд байдаг. Гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуулийн ажлыг хэсгийг ахалж ажилласан. Онцгой байдлын, Шүүхийн шийдвэрийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлийн хуулийн төсөл дээр ажиллалаа. Кибер аюулгүй байдлын хуулийн төсөл дээр ажилласан гэх мэт. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хууль, эрхзүйн актууд дээр түлхүү ажиллалаа.

-Манай улсын Хилийн цэрэг хөгжлийн ямар түвшинд байна вэ. Хилийн нөхцөл байдал ер нь яаж өөрчлөгдөж байна вэ?

-Социалзизмын үе болон одоогийн хилийн нөхцөл байдал маш их өөрчлөгдсөн байна. Одоо хил дамнасан гэмт хэргүүд маш ихэссэн. Автомашин, спиртийн хууль бус наймаа, улсын хилээр нэвтрүүлэхийн хориглосон болон хязгаарласан эд зүйлийн наймаа 1990 оноос хойш маш их гарч байна. Агуулга, зорилго нь ерөөсөө л ашиг олохын төлөө хоёр улсын иргэд урьдчилан үгсэн тохирдог, зохион байгуулалтын хэлбэрт орсон. Өөрөөр хэлбэл хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг үзэгдэл гарч эхэлсэн. 1990 оноос өмнө ийм үзэгдэл байгаагүй учраас хил хамгааллын онол, үзэл баримтлал тэс өөр байсан. Гаднаас ирэх зэвсэгт түрэмгийллийг тогтоон барих хилийн цэргийн зорилго хувьсан өөрчлөгдсөн. Тиймээс Монгол Улсын хил хамгаалалт нөхцөл байдалдаа тохируулж өөрчлөгдөх ёстой.

-Хилийн цэргүүд даргынхаа амийн хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Энэ мэт цэргийн алба хаах сонирхолгүй жаахан хүүхдүүдийг шууд аваачаад хил мануулах нь хэр зөв юм бэ?

-Энэ бол хил хамгааллын бодлогын нэг хэсэг. Шинэчлэлийн бодлого дотор явж байгаа. Хил хамгаалах алба бол ажил. Цэргийн алба хаахаар татагдаж буй цэргүүд шууд ажилд ордог. Хил хамгаалах ажил. Зэвсэгт хүчин арай өөр. Тэнд алба хааж байгаа цэргүүд сургалтад ордог. Цэрэг хүний үүрэг ямар байх ёстойг сурдаг. Хил хамгаалах албанд дайчлагдсан цэргүүд шууд хил хамгаалалтад оролцож, эх орондоо үүрэг гүйцэтгэж эхэлдэг. Ялгаа нь энэ. Алба нь их онцлогтой. Хүнд хүчир. Энгийн хүн хийх боломжгүй. Тийм ч учраас цэргийн хүчээр хийж байгаа юм.

Үүнийг өөрчлөх боломж бий. Нэгдүгээрт мэргэжлийн болгох ёстой. Сайн дурын үндсэн дээр гэрээгээр цэргийн алба хаадаг системийг түлхүү ашиглах боломжтой. Хүнд хүчир алба шүү дээ. Монгол Улс хилийн нийт шугамынхаа уртыг хүн амдаа хуваах юм бол маш их урт. Хүний хүчээр хил хамгаалах боломжгүй улсын тоонд ордог. Шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурлах ёстой. Дэлхийн олон улс орны хил хамгаалалтын технологи маш өндөр түвшинд хөгжсөн. Ингэж байж төдий чинээгээр хугацаат цэргийн алба хаагчдыг хил хамгаалалтад ашиглах нь багасна. Ингэж багасгасаар цаашид хилийн цэргийн алба хаагчид мэргэжлийн болох ёстой. Энэ үйл явц хил хамгаалах албадад хэрэгжиж эхэлсэн. Залуучууд сайн дураар алба хаагаад, гэрээт алба хаагч болж байна. Тэднийг хил хамгаалах албанд ажиллуулах ёстой. Залуучууд сайн дураар алба хаах, дайчилгаагаар алба хаах асар их ялгаа бий. Гэртээ унтаж байсан иргэнийг дайчилж алба хаалгахад ихэвчлэн сонирхолгүй. Дургүйд хүчгүй гэдэг биз дээ. Сайн дураар гэрээтээр алба хааж байгаа залуучууд өөрөө хүсэж, тэмүүлж, цаашид ажиллах гэсэн зорилготой байдаг учраас албандаа чин сэтгэлээсээ ханддаг. Ер нь Монгол Улсын хил хамгаалах алба мэргэжлийн байх ёстой. Миний УИХ-ын гишүүн болсон зорилго бас энэ. УИХ-ын гишүүн гэдэг өндөр эрх мэдэлтэй албан тушаал. Би эрх мэдлийг боломж гэж хардаг. Ажил хийх боломж гэж хардаг. Энэ утгаараа намайг сонгосон. Тиймээс энэ боломжийг ашиглаж хил хамгааллын шинэчлэлийн бодлогыг цаашид улам боловсронгуй болгох, болж өгвөл төгс төгөлдөр болоход нь дэмжлэг үзүүлэх бодол надад байна.

-БИ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН, НАМЫН, ХЭН НЭГНИЙ ТАЛААР ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХГҮЙ-

-Улс төрчид хамгийн муу нэртэй хүмүүс байдаг шүү дээ. Төрийн ордонд орж суугаад мөнгө төгрөг идэж уугаад сууж байдаг хүмүүс гэсэн ойлголт иргэдэд бий болсон. Та хоёр жил гишүүнээр ажиллалаа. Гишүүд яаж ажиллаж байна вэ. Та иргэдийн энэ хандлагыг хэрхэн мэдэрдэг вэ?

-УИХ-ын гишүүдэд үнэлэлт дүгнэлт өгөхөд төвөгтэй. Гишүүдийн үйл ажиллагаанд би биш ард түмэн, сонгогчид өөрсдөө дүгнэлт өгдөг. Хэрвээ муу ажилласан гэж үзвэл дахин сонгодоггүй биз дээ. Хэн ч хөндлөнгөөс нөлөөлж чадахгүй. Би дүгнэлт өгөх боломжгүй. Би эрх мэдлийг боломж гэж хардаг. Хэрвээ боломж гэж хараад, ашиглаж чадаад, ажилладаг бол өндөр үр дүн гарна.

-Танай нам, гишүүд эрх мэдлийг боломж гэж харж ажиллаж чадаж байгаа юм уу?

-Би намдаа үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Монголын ард түмэн өгнө. Муу, сайн гэж хэлэхэд эрт байна.

-Цар тахлын энэ жилүүдэд улс орныг удирдаж буй хүмүүсийн бодлого, үйл ажиллагаа зөв явж байна уу. Та хувь гишүүний хувьд юу гэж дүгнэж байгаа юм бэ?

-Боломжийн хэмжээнд байгаа гэж харж байна. Цар тахал гэдэг бол гамшиг. Гамшигт үзэгдлийг урьдчилан харах, таамаглах боломж байгаагүй. Нэг л өдөр дэлхийн хүн төрөлхтний, Монголын ард түмний өмнө сорилт болоод ороод ирсэн. Бид хараахан энэ аюулд бэлэн байгаагүй. Ялангуяа эрхзүйн орчны хувьд. Онцгой нөхцөл байдал үүссэн. Монгол Улсад цар тахал орж ирсэн энэ үед дээд зэргийн бэлэн байдалтай байсан уу гэвэл үгүй. Гэхдээ тухайн үеийн Засгийн газар яаралтай ажилласны үр дүнд Монгол Улсад нэвтрүүлэхгүй удаан хугацаанд барьж чадсаны үндсэн дээр бэлтгэлээ хангах цаг хожиж чадсан. Үүний хүчинд бусад улс орнуудтай харьцуулвал харин ч боломжийн хэмжээнд байна. Энэ цар тахлын үед хамгийн хүнд хэцүү үүргийг биелүүлж яваа эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлэх ёстой. Онцгой, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилчид маш төвөгтэй нөхцөл байдалд ажилласан. Үүний үр дүнг Монголын ард түмэн талархан хүлээж авч байгаа.

-Цар тахал дэлхий дахинд тархаад гурван жил болж байна. Олон тэрбум төгрөг зарцуулсан. Гэхдээ Эрүүл мэндийн сайд нь мэдээлэл хийхдээ омикрон хувилбараа илрүүлж чадахгүй, Япон руу сорьц илгээчихээд сууж байгаа хэмээн ярьсан.  Энэ нь бэлтгэлгүй байгаагийн шинж биш үү?

-Сайн уу, муу юу гэж би дүгнэж чадахгүй гэж хэлсэн. Цаг хугацаа харуулна. Цар тахлын ард хэзээ нэг цагт гарна. Тэр цагт үнэлэлт дүгнэлт өгч болох болов уу. Аливаа асуудал сайнтай, муутай. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад манай улс орны шинжлэх ухааны хөгжил, эрүүл мэндийн салбарын хөгжил, гамшигтай тэмцэх чадвар ямар түвшинд байдаг билээ. Эцсийн дүндээ энэ бүхнийг улс төрчид биш мэргэжлийн хүмүүс нь ярина. Эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллага нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Аливаа асуудалд улс төрчид ороод ирвэл үйл ажиллагааг нь саармагжуулж, холион бантан хутгаж, үр дүнг нь бууруулдаг. Тиймээс хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж яваа төрийн албан хаагчийн ажилд улс төрчид үнэлэлт дүгнэлт өгөөд байх зохимжгүй гэж боддог.

-НАДАД ЯМАР Ч ТОРГОН ДЭЭЛНЭЭС ИЛҮҮ ЦЭРГИЙН ХУВЦАС МИНЬ ХҮНДЭТГЭЛТЭЙ-

-Та тойргийнхоо төсөвт юу юу хийхээр тусгуулав. Гишүүдээс дөрвөн тэрбумын санал авсан шүү дээ?

-УИХ-ын гишүүний үндсэн анхаарал хандуулах ёстой асуудал тойрог. Тойрогт юу хийж хэрэгжүүлж байна вэ гэдгийг сонгогчид харж, хүлээж, дүгнэдэг. Зүй тогтол. Би чадлынхаа хэрээр л ажиллаж байна. Цар тахлын үед иргэдтэйгээ уулзалт хийх боломж хязгаарлагдмал байлаа. Гэхдээ бүх сумдаараа явж уулзсан. Уулзах ярилцах нь УИХ-ын гишүүдэд асар их мэдээлэл өгдөг. Сонгогчидтойгоо амьд холбоотой байхыг боддог. Аймгийнхаа онцгой комиссын хуралд очиж өөрөө сууж үзсэн. Тулгамдсан асуулуудыг нь сонсоод, төр засгийн түвшинд уламжилж, нэлээд асуудал шийдүүлж өгсөн.

Монгол Улсын бүх аймгуудаас манай аймаг онцлог. ОХУ, БНХАУ-тай хиллэдэг хоёрхон аймгийн нэг. Энэ утгаараа олон хилийн боомттой. Энэ хилийн боомтууд өнөөдөр хатуу хучилттай авто замаар холбогдоогүй байна. Их олон боомт бий. Хатуу хучилттай замтай болоогүйгээс болоод боотуудын нэвтрэх чадварыг сайжруулах, өсгөх ажил үндсэндээ орхигдсон байдалтай байдаг. МАН 2020 оны  сонгуульд орохдоо энэ асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. УИХ-ын сонгуулийн дараа МАН олонх болж, Засгийн газраа байгуулсан.Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулах, УИХ-д хэлэлцүүлэхэд бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэгт би саналаараа орж ажилласан. Энэ ажлын хэсэгт орж ажиллахдаа сонгуулийн компанит ажлын үед ярьж явсан Дорнод аймагт байгаа хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбоё гэдэг асуудлаа суулгуулж чадсан. УИХ баталсан. Мөн сая УИХ Эдийн засгийн сэргээх шинэ сэргэлтийн бодлогоо баталлаа. Үүний нэг нь Хилийн боомтуудын сэргэлтийн асуудал. Энэ асуудлын хүрээнд Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө УИХ-аар батлахад санал тавьж байгаад ажлын хэсэгт нь орсон. Ингээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон хилийн боомтуудын замын асуудлыг 2022 оноос эхлүүлэхгүй бол болохгүй гэсний үр дүнд энэ бодлогын баримт бичигт Дорнод аймаг дахь Хавиргын боомтыг Чойбалсан хоттой, Улхины хилийн боомтыг Баян-Уул сумтай хатуу хучилттай замаар холбох ажлыг суулгуулж чадсан. Үүнийг би тойргийноо төлөө хийхээс гадна зүүн бүс нутгийн хөгжлийн ирээдүйн төлөө хийсэн. 2022 оны төсөвт эхлэлийн хөрөнгүүд тавьсан. Тиймээс  2022 онд хоёр боомтыг хатуу хүчилттай замаар холбох ажил эхэлнэ. Энэ мэт тойрогтоо томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлж буй гэж харж байна. Мөн би аймгийнхаа боловсролын салбарыг чадлынхаа хэрээр дэмждэг хүн. Манай багш, эрдэмтэд асуудлаа их тодорхой ярьж, ойр ажилладаг. Асуудлыг нь мэдэрсний үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажил төлөвлөөд явж байна. Яриад байвал олон юм бий. Ний нуугүй хэлэхэд тэр энэ гээд бүгдийг нь тоочоод байж чадахгүй байна. Эцсийн дүндээ Дорнод аймаг, зүүн бүс нутаг хөгжих тал дээр санал санаачлага, идэвхи зүтгэл гаргаад, эхнээсээ үр дүн гаргаад явж байна гэж харж байна.

-Танай нам сөрөг хүчингүй шахам ажиллаж байна. Та хүлээн зөвшөөрөх үү?

-Сөрөг хүчин байгаа шүү дээ. УИХ-д АН-ын бүлэг хууль журмын дагуу байгуулагдаад ажиллаж байна. Чадал чансааны тухай асуудлыг хэлж мэдэхгүй байна. Сөрөг хүчин өөрсдийн ажиллах тактик, бодлого, старегиа өөрсдөө боловсруулаад ажилладаг. Тэдний тухай надаас биш тэднээс  асуух нь зүйтэй. Сөрөг хүчин үүргээ биелүүлээд, дуу хоолойгоо гаргаад явж байгаа гэж бодож байна. Хэлэх зүйлээ хэлдэг, ярих ёстой зүйлээ ярьдаг. Дэмжмээр ч зүйл гардаг. Сөрөг хүчингүй гэж хэлж чадахгүй. АН-ын бүлэг тасралтгүй л ажиллаж байна. Би том улс төрч биш. Үнэлэлт дүгнэгт өгөөд явах боломжгүй. Асуудалд бодитой хандах ёстой.

-Та чуулганд гишүүний тангараг өргөхдөө цэргийн хувцсаа өмссөн нь тухайн үед их шүүмжлүүлсэн. Та тайлбар өгөх үү?

-Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн генерал цол хүртсэн хүн. Тэр зарлиг нь хүчинтэй л яваа. 18 наснаасаа эхлээд мөрдөс зүүсэн цэргийн албан хаагч. 1984 оны цэрэг. Гашуунсухайтын хилийн заставт анх цэргийн алба хаасан. Түүнээс хойш цэргийн цолнуудаа тухайн үеийнхээ хууль журмын дагуу зүүж явсан хүн. Цэрэг хүн цэрэг хувцсаараа л гоёдог. Цэргийн журамд баяр ёслолын үеэр цэрэг хүн ёслолын хувцсаа өмсөнө гэдэг. Би генерал цолыг хүртсэн цагаасаа хүндэлж, дээдэлж явдаг. Хааяа нэг баяр ёслолын үеэр, төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохдоо өмсдөг. Төрийн сүлдэндээ тангараг өргөөд, ёслох гэж байгаа цэрэг хүн хувцсаараа л гоёсон юм. Цэрэг хүн цэрэг хувцсаараа гоёхыг буруу гэж бодохгүй байна. Шүүмжилж болно. Хүн бүрт таалагдах албагүй шүү дээ. Надад ямар ч гоё торгон дээлнээс илүү цэргийн хувцас минь хүндэтгэлтэй, сайхан санагддаг. Миний гоёл тэр. Би гоёсон юм. Болохгүй гэж үү.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 08:22

ene met hachin pop garuud odoo zugeer bolichoosoi arai buur neeree

Зочин
Зочин
2022-01-10 08:28

mongol tsereg gej ugaasa odoo jonhuu bolson nahal darga naraas ####j baij mongol tsereg hugjine

Зочин
Зочин
2022-01-10 08:43

ene tserguund endej baigaa ni gadaad daintai orontoi adil toogoor baihad yaaj ta nariig hundeleh yum be

zochin
zochin
2022-01-10 08:50

mundag zutgeltei sain ajillaj bg hunde

Зочин
Зочин
2022-01-13 17:30
Reply to  zochin

bugs doloogchoo

bat
bat
2022-01-10 11:01

ene hund alban tushaal,erh medel zohisongui dee.

иргэн
иргэн
2022-01-10 12:41

Ёстой дургүй хүрчихлээ. Сэргэлээн чи бүү солиорч тэнэгээ гайхуул.

dsn
dsn
2022-01-10 15:36

nasaaraa hil dagasan hun gehed arai l medleg nemgen ym yrij bgaa ym bish uu? tsahimaar hotiin tugjirel buuruulna gedeg shig tohnologoor hilee hamgaalah hurtel hugjsun uls manaih mun uu? hiliihen ingej hamgaalah bolvsrol bolomj bii yu? bodoh asuudal zunduun l bgaadaa.

Зочин
Зочин
2022-01-10 16:08

Хил засагч юм болов уу

Зочин
Зочин
2022-01-10 19:51

Генер#### хилийн цэргийн шинэчлэлийн асуудлаар боломжийн зүйл ярьжээ . Улс төрийн байр суурь нь ч болж байна. Хилийн цэргийн генер#### хүн энэнээсээ хэт х####ьж ярих ч хэрэггүй.Манай хувьд хил дээр технологийн хамга############тад илүү ач
холбогдол өгөх ёстой.. Одоохондоо Робот цэрэгтэй байж чаддаггүй
юмаа гэхэд хамга########тын сайн технологууд байгаа. Гэхдээ гурав дахь ч орнуудтай хэрхэн харьцахаас хамаарах юм даа.

Munkhjargal
Munkhjargal
2022-01-10 22:01

Gadaadaas Hugshin Zalyy gehgyi byzah hyseltei hymyysiig Star Up aar Oryylah Bolomjiig Mongolchyyddaa alban esoor Elchingeer damjyylaad Eh Oron lyygaa byyr byzahad ni tysladag bmaar ym...Ihenhi ni Yamar 1 salbart ydaan jil ajillaj harsan yzsen hiisen praktikiin Tyrshlaga mash ih bdagaas gadna, 1 syrsan Praktikiin Meregjliin Heltei, Tuhain Oroni Niigemiin bdal, Oir zyyrin Hyyli yaj ted uurchlugduud bdag ym gedegiig ni Gazar deerees ni Sain medsen nileen Olon Shalgyyraar garchihsan Mongoldoo ochood olon Sanaa gargaj chadah Hymyys bdag gej bi boddog..Yadaj l Tetgeweriinhee Mungiig Buunuur ni awaad Mongoldoo byzaj ochood Hywiin Kompani baigyylah chadwartai, ynench Temyyleltei Zalyychyydig Syrgah Chadwartai hymyys ochih bolow yy...Nadad iim Bolomj oldwol Bi shyyd byzaj Ochood Mongoldoo Coronagiin Tasag Tahir dytyy hymyysiin hywiin Tasag baigyylj ajillahad belen l bna....B.Munkhjargal.

зочин
зочин
2022-01-11 10:06

хилийн цэрэгт маш их зүйл хйсэн хүндээ.Энгийн яриатай дарга цэрэг хэнтэй ч ижил харьцдаг. ямарваа асуудлыг цаг тухайд нь шууд зохион байгуулдаг, улс төрд ороод попроод өөрийгөө магтдаггүй олон хүний аж амьдр####д тус нэмэр болсоон гэвч монголчууд эргээд хараад хүний тусыг мартдаг.би би гэсэн хэнхэг зангүй мөртлөө шудрага чанга хүн баярлаж явдаг даа

Ганбаатар
Ганбаатар
2022-01-12 17:18

Чи миний хувьд юу ч биш хэн ч биш цэдэвин сэргэлээн. Чи боо хуурамч амьтан. Худлаа хилийн цэргээр шоу л хийсэн хүн. Чиний булхай луйврыг хилийн цэрэг даяар мэднэ шүү

Холбоотой мэдээ

Back to top button
13
0
Would love your thoughts, please comment.x
()
x