Жо Байдены Азид хийх айлчлалын үеэр Умард Солонгос цөмийн туршилт хийж болзошгүй

Ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Япон, Өмнөд Солонгост хийх айлчлалын үеэр Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилт хийж болзошгүй хэмээн АНУ-ын тагнуулын алба мэдээлснийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.

“Манай тагнуулын албаны мэдээлснээр, Умард Солонгос Ерөнхийлөгч Жо Байдены бүс нутагт хийх айлчлалын өмнө, эсхүл айлчлалын үеэр алсын тусгалын пуужингийн туршилт, цөмийн туршилт хийх магадлалтай байна” гэж Цагаан ордон мэдэгдлээ.
Тиймээс, АНУ-ын эрх баригчид урьдчилан тооцоолоогүй аливаа нөхцөлд бэлэн байхаар зэхэж байгаа аж. Ерөнхийлөгч Жо Байдены Өмнөд Солонгос, Японд хийх айлчлал энэ сарын 20-24-ний хооронд болно.
Өнгөрснийг сануулахад, тавдугаар сарын 7-нд Умард Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан ба энэ нь тус улсын 2022 оны эхнээс хойших 15 дахь удаагийн зэвсгийн туршилт юм.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.