ДЭЛХИЙ

ОХУ-д ой хээрийн түймрийн талбай дөрөв хоногийн дотор бараг хоёр дахин нэмэгджээ

ОХУ-д гарч буй ойн түймрийн нийт талбай тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд бараг хоёр дахин нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр /2022.05.19/-ийн өглөөний байдлаар Оросын хэмжээнд 35,130 га талбайд 90 удаагийн ойн түймэр гарчээ.

Тавдугаар сарын 15-ны өглөө гал түймрийн талбай 19,657 га талбайг хамарч байжээ. Түүнчлэн, сүүлийн 24 цагийн хугацаанд ой хээрийн түймрийн талбай 6.5 мянган га-гаар нэмэгджээ.

“2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр ОХУ-д 4,279 га талбайд гарсан 88 ойн түймрийг унтраасан ба тавдугаар сарын 19-ний өдрийн Монголын цагаар 05:00 цагийн байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт 41,866 га талбайд 97 ойн түймэр гарч, унтраах ажиллагаа идэвхтэй явагдаж байна” хэмээн хэвлэлэд дурджээ.

Эх сурвалж: Kommersant

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХАХА
ХАХА
2022-05-20 22:02

ӨГӨР ХУЛМАСНУУД

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x