“Google” компани ажилтнуудаа ОХУ-аас Дубай руу шилжүүлж эхэллээ

Оросын хоригийн улмаас “Google” компани ихэнх ажилтнуудаа ОХУ-аас Дубай руу шилжүүлсэн талаар “The Wall Street Journal” сонин мэдээлжээ. Мэдээлэлд, ойрын хугацаанд тус компани Орос дахь арилжааны үйл ажиллагаагаа бүрэн зогсоохоор болжээ.
Компанийн зарим ажилтнууд Орост үлдэхийг сонгож, ажлаасаа гарсан байна. Гадаадын эх сурвалжийн мэдээлснээр, “Google”-ийн бүх ажилчид удахгүй Орос дахь оффисоо орхих аж.

Өмнө нь, Орост YouTube сувгийг ч хааж магадгүй хэмээн мэдээллийн “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор ажилтнуудаа Оросоо гаргаж эхлэсэн гэж байсан юм.
Дөрөвдүгээр сард арбитрын шүүх “Google”-ийн Орос дахь хэлтэсийн банкны данс болон 1.5 тэрбум рублийн хөрөнгийг битүүмжилсэн.
Өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр “Google”-ийн Оросын бүтэц “санхүүгийн үүргээ биелүүлэх боломжгүй” гэсэн шалтгаанаар дампуурч буйгаа зарлах нь тодорхой болсон. Энэ бүхэн нь Оросын Украинд эхлүүлсэн дайны улмаас тус компани Орост онлайн сурталчилгаагаа явуулахаа зогсоосон юм.
Эх сурвалж: The Wall Street Journal
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.