ДЭЛХИЙ

Жилд есөн сая хүн агаарын бохирдлоос болж нас бардаг

Жил бүр ойролцоогоор есөн сая хүн бохирдлын улмаас нас барж, хар тугалгын хоронд хордох эрсдэл нэмэгдсээр байгаа аж. Үүнийг мягмар гараг /2022.05.17/-т “The Lancet Planetary Health” сэтгүүлд нийтлэсэн дэлхийн хүн амын амын нас баралт, бохирдлын төвшний судалгаанд дурджээ.

Эрдэмтдийн хийсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр агаарын бохирдлын хэмжээ хот өргөжин тэлэхийн сацуу нэмэгдэж, 2015-2019 онуудад бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоо даруй долоон хувиар өссөн байна.

Химийн бохирдол ч нэмэгдэж, зөвхөн хар тугалгын хордлогоос болж жилд есөн зуун мянган хүн нас бардаг гэжээ.

Жилд ойролцоогоор есөн сая хүн нас барж байгаа нь дэлхийн хэмжээнд нас барсан зургаан хүн тутмын нэг нь бохирдлын улмаас үүдэлтэй байгаа гэсэн үг. Харин “КОВИД-19”-ийн халдварын улмаас өнөөг хүртэл дэлхийн хэмжээнд 6.7 сая орчим хүн нас бараад байгаа юм. Тиймээс, коронавирусийн халдвараас ч илүү их тоо юм.

Мөн бохирдлын улмаас нас баралтын эдийн засагт үзүүлэх нөлөөгөөр жилд 4.6 их наяд ам.долларын алдагдал хүлээдэг аж.

Эх сурвалж: CBS News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button