СПОРТ

Монголын дөрвөн бөх Оросын мэргэжлийн лигээс хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын чөлөөт бөхийн мэргэжлийн лиг буюу Иван Поддубныйгийн нэрэмжит тэмцээн Москва хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас

гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баттулга нарын удирдлагад эрэгтэй дөрөв, эмэгтэй 11 тамирчин Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс оролцож байгаа юм.

Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх аваргын төлөө барилдахаар шалгарч, дөрвөн тамирчин хүрэл медаль хүртлээ.

Э.Сумъяагийн шинжилгээнээс допинг илэрч, олимпид оролцох эрхийг нь хураажээ

Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 50 кг-д "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Долгоржавын Отгонжаргал, 55 кг-д "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт Эрдэнэчимэгийн Сумъяа, 57 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Хүрэлхүүгийн Болортуяа, 72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Мөн хоёр бөх хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдан, V байрт шалгарав.

Өнөөдөр мэргэжлийн лигийн алтан медалийн төлөө эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Төмөр-Очирын Тулга

125 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн 53 кг-д олимп, дэлхийн хүрэл медальт Бат-Очирын Болортуяа

68 кг-д Азийн аварга Зоригтын Болортунгалаг, 76 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Ганбатын Ариунжаргал нар барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-05-20 10:51

Сайн байна. Амжилт хүсэе.

Холбоотой мэдээ

Back to top button