Нийгмийн
5.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Даланзадгад шинэ музейтэй боллоо

Өмнөговиор аялахдаа Даланзадгад хотод сүндэрлэсэн "Gobi Museum of Nature and History" шинэ музейг үзэх боломжтой болжээ.
Энэхүү музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглодсон танхимуудтай ба эртний үлэг гүрвэл, хүн төрөлхтний өлгий нутгийн нууцыг эндээс олж харах аж.
Музейн үзмэрүүд одоо байгаа дээрээ долдугаар сараас улам өргөжиж тавигдах юм байна.
ТТус музейг Оюутолгой ХК-ийн орон нутагт зориулдаг санхүүжилтийг захиран зарцуулдаг "Говийн Оюу" хөгжлийн дэмжих сангийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Аглут" ХХК барьж, гүйцэтгэжээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.