ДЭЛХИЙ

Сенатын гишүүн Рэнд Пол: АНУ Украинд олгох 40 тэрбум ам.доллароо БНХАУ-аас зээлнэ

Украинд 40 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийн тулд АНУ БНХАУ-аас мөнгө зээлнэ хэмээн сенатын гишүүн Рэнд Пол мэдэгдлээ. Учир нь, АНУ-ын төсөвт Киевийг дэмжих хөрөнгө байхгүй гэв.

Рэнд Пол Украинд дахин тусламж үзүүлэхийг эсэргүүцсэн сенатын гишүүдийн нэг юм. Түүний үзэж байгаагаар, “АНУ хилийн чанад дахь эцэс төгсгөлгүй зэвсэгт мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох учиргүй” хэмээв.

АНУ-ын Сенатын танхим Украинд үзүүлэх тусламжийн төслийг өнөөдөр /2022.05.20/ олонхын саналаар баталлаа. Өмнө нь, Ерөнхийлөгч Жо Байден Украинд 33 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх саналыг гаргаснаас гурван долоо хоногийн дараа ийнхүү Сенатын танхимаар зөвшөөрүүллээ.

Хуулийн төслийг Сенатын танхимын гишүүд 86-11 саналын харьцаатайгаар баталж, Жо Байдены харъяалагддаг Ардчилсан Намын бүх гишүүд дэмжсэн бол Бүгд Найрамдах Намын 11 гишүүн эсрэг санал өгчээ.

Ерөнхийлөгч Жо Байден ойрын хугацаанд төсөлд гарын үсэг зурснаар хэрэгжиж эхлэнэ. “New York Times” сонинд мэдээлснээр, гуравдугаар сард Украинд илгээсэн 13.6 тэрбум ам.долларын тусламжийг оролцуулаад авч үзвэл Конгрессын хувьд сүүлийн хорин жилийн хугацаанд баталж байгаагүй хамгийн том гадаадад үзүүлж буй тусламжийн багц гэдгээрээ Америкийн улс төрийн түүхэнд бичигдэхээр боллоо.

Эх сурвалж: New York Times 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-21 09:36

Жилийн дараа ч биш 5 сарын дараа тусламж нь зогсох юм байна даа.Турхир�##�танд орсон УКРАЙНЫ нацистууд үнэнд гүйцэгдэнэ дээ.УКРАЙНы ард түмэн дайны хөлд нэрвэгдэв

Зочин
Зочин
2022-05-21 09:39

Дайнд зориулагдах мөнгийг хятад зээл өгөх үү.Нүүрсэнр ажилладаг уурын зуух барихад гадны орнууд хөрөнгө мөнгө зээлэхээ больчихсон шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button