ДЭЛХИЙ

Украинд дайн эхэлснээс хойш зургаан сая гаруй украинчууд эх орноосоо дүрвэжээ

Хоёрдугаар сарын 24-нөөс хойш дайны улмаас 6.2 сая гаруй хүн Украинаас дүрвэн гарчээ. Энэ талаар Украины Дотоод Хэргийн дэд сайд Мэри Акопян мэдэгдлээ.

Украины 6,200,000 иргэнээс таван сая гаруй иргэн нь Европын Холбооны орнууд руу дүрвэжээ. Хамгийн олон хүн буюу 3.3 сая гаруй украин Польш руу дүрвээд байна.

Түүнчлэн, Украины 1.2 сая гаруй иргэн Европын Холбооны орнуудад түр хамгаалалтад бүртгүүлжээ. Дөрөвдүгээр сарын дунд үеэс хойш харин украинчууд эх орондоо бөөнөөрөө эргэн ирэх болсон эерэг хандлага ажиглагдаж эхэлсэн. Өмнө нь, нэг сая гаруй хүн Украинд буцаж ирсэн гэж мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Ukrinfo

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button