ДЭЛХИЙСПОРТ

Гүржид шатрыг хичээлийн хөтөлбөрт орууллаа

Гүрж улсын Боловсролын Яам шатрыг сургуулийн заавал судлах ёстой хичээлүүдийн жагсаалтад орууллаа. Энэ талаар Оросын “Известия” мэдээллээ.

Сурагчдын аналитик, логик, шүүмжлэлт сэтгэлгээ, практик бодлого шийдвэрлэх чадварыг нь хөгжүүлэхийн тулд дунд сургуулийн нэгдүгээр ангиас нь шатрын спортыг заах аж.

Шинэ хичээлийн жилээс буюу энэ оны есдүгээр сараас шатрын хичээлийг зааж эхлэнэ гэдгийг хэвлэл онцолжээ. Харин хоёр, гуравдугаар ангийн сурагчид шатрыг хичээлээс гадуурх хичээлээр сонгон суралцах боломжтой аж. Шатрын багш бэлтгэх, сургалтын хөтөлбөр боловсруулахад тус улсын Боловсролын Яам Гүржийн Үндэсний Шатрын Холбоотой хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж: IZ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button