Унгар бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй шатарчин гэгддэг Жудит Полгарыг ерөнхийлөгчөө болгож магадгүй
Унгарын Ерөнхий сайд Питер Мажар ням гарагт /2026.07.19/ мэдэгдэл хийхдээ бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй шатарчин гэгддэг Жудит Полгарт тус улсын ерөнхийлөгчөөр ажиллах хүсэлт тавина гэжээ. Унгарт засгийн эрхийг ерөнхий сайд барьдаг, ерөнхийлөгч нь бэлгэдлийн шинж чанартай албан тушаал юм.
49 настай Полгар улс орны эв нэгдлийг төлөөлж чадах тул өнөөдөр /2026.07.20/ түүнээс асууна гэж Мажар хэлжээ. Бямба гарагт /2026.07.18/ тус улсын Ерөнхийлөгч Тамас Сулёк Мажарын нам баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурж, төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан байна. Ийм учир Унгар шинээр ерөнхийлөгч томилох шаардлагатай байгаа аж.
Жудит Полгар 1988 онд эгч Жужза болон Жофия Полгар нарын хамтаар шатрын олимпиадад түрүүлж, ЗХУ-ын ноёрхлыг дуусгасан байдаг. Тэрбээр шатрын тэмцээнүүдэд эрэгтэйчүүдийн эсрэг тоглож, шатрын супер гранд мастер гэж нэрлэгддэг 2,700 онооны босгыг давж байсан цорын ганц эмэгтэй шатарчин юм. Өнгөрсөн хоёрдугаар сард “Netflix” дээр Полгарын тухай “Queen of Chess” баримтат кино цацагдсан байна.
Эх сурвалж: Reuters











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.