ДЭЛХИЙ

Каннын кино наадмаар нүцгэн эмэгтэй дайныг эсэргүүцлээ

Каннын кино наадмын улаан хивсний ёслолын үеэр Украины төрийн далбааны өнгөөр цээжин тус газраа будсан нүцгэн эмэгтэй гарч ирсэн байна. Холбогдох материалыг “New York Post” сонинд нийтэлжээ.

Нүцгэн эмэгтэй ОХУ-ын Украинд явуулж буй түрэмгийллийг, ялангуяа орос цэргүүдийн охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгааг эсэргүүцэн ийнхүү үзэл бодлоо илэрхийлж, хэвлэлийнхний камер луу хашгирсан байна.

Эмэгтэй “Биднийг хүчирхийлэхээ зогсоо” гэсэн үгийг Украины төрийн далбааны өнгөн дээр бичсэн байна. Мөн эмэгтэй дотоожоо улаан будгаар будсан нь хүчирхийллийг илтгэжээ.

Хамгаалалтын албаныхан нүцгэн эмэгтэйн биеийг нь хүрмээр халхалж, улаан хивсний ёслол дээрээс холдуулсан байна.

Эх сурвалж: New York Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button