ДЭЛХИЙ

Каннын кино наадмын хүрээнд Украиныг дэмжих дуудлага худалдаа болно

Каннын кино наадмын хүрээнд хүмүүнлэгийн дуудлага худалдаа зохион байгуулж, олсон орлогыг нь Украиныг дэмжихэд зориулах аж. Сайн үйлсийн аяны хүрээнд үдэшлэг зохион байгуулж, соёл урлагийнхны тоглолт хийхээр төлөвлөжээ.

Дуудлага худалдаагаар: Сергей Паражановын "Мартагдсан өвөг дээдсийн сүүдэр" киноны анхны сторибоард; 20-р зууны хамгийн агуу Украин кинонуудын зурагт хуудас; зураач Владислав Шерешевскийн 2022 оны гуравдугаар сарын 19-нд Оросын цэргүүдийн Мариуполь дахь орон сууцны барилгуудыг буудаж устгасны дараах “Cats” гэх бүтээлүүдийг арилжих юм байна.

Мөн хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцогч зочдод гартаа зэвсэг барин Украиныг хамгаалахаас өөр аргагүйд хүрсэн Украины кино найруулагчдын тухай бичлэгийг танилцуулах аж.

Эх сурвалж: Ukrinfrorm

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button