СПОРТ

МҮБХ: Цол нөхөж олгох санал гарсан бөхчүүдийн дунд И.Доржсамбуу гарьдын нэр байхгүй

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрийн хурлаар одоо мөрдөгдөж буй "Үндэсний их баяр наадмын тухай хууль", мөн их ой болон улсын наадмын үзүүр түрүүний барилдаануудад гаргасан амжилтыг тооцож ирсэн уламжлалыг харгалзан үзэж 1924-2021 оны хугацаанд барилдан зохих амжилт, болзлыг хангасан бөхчүүдийн нэрсийн жагсаалтыг Баяр наадмын комисст хүргүүлээд байна.

Уг нэрсийн жагсаалтад МҮБХ-ны Гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуугийн нэр огт байхгүй бөгөөд ТВ5 телевизийн сэтгүүлч мэдээ бэлтгэхдээ улсын гарьд П.Сүхбаттай андуурч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр анхлан нийтэлж ташаа мэдээ түгээсэнд энэхүү тайлбарыг хүргүүлж байна гэж МҮБХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x