Нийгмийн

Төрийн банк “ТОП-100 Аж Ахуйн нэгж”-ийн наймдугаар байрт шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр зохион байгуулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад Төрийн банк наймдугаар байр, арилжааны банкуудаас ТОП дөрвөн банкны нэгээр дахин шалгарлаа. Төрийн ордны Баганат танхимд болсон “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг тодруулах ёслолын ажиллагааны үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр өргөмжлөл, цомоо гардан авчээ.

Төрийн банк нь эх орныхоо эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахын зэрэгцээ харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цар тахлаас шалтгаалсан санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь харилцагчдаа дэмжин ажиллаж, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Төрийн банк Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулан, 2021 онд 24.9 тэрбум гаруй татвар төлж, улсын төсөвт 15.8 тэрбум, орон нутгийн төсөвт 9.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Түүнчлэн тус банкны нийт актив 3.8 их наяд төгрөгт хүрч, харилцагчдын банканд итгэх итгэлийн илэрхийлэл болох татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрч, татвар тооцсоны дараах байдлаар 45.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавьсан Төрийн банкны хамт олон Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах 500 орчим салбар нэгж, 4 000 гаруй мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэн ажиллаж байгаа юм. Хамгийн олон харилцагчтай Төрийн банкийг улс орны эдийн засгийн өсөлт хөгжилд оруулсан амжилтыг үнэлж, “ТОП-5” банкны нэгээр ийнхүү ес дэх жилдээ шалгаруулжээ.

Төрийн банк нь банкны тухай хуулийн дагуу нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа билээ.

Төрийн банк – Эрдсэлгүй ирээдүйн баталгаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button