СПОРТ

IJF Парисын “Их дуулга”-ын медалийг нь Л.Энхрийлэнд нөхөж олголоо

Энэ оны хоёрдугаар сард болсон Парисын “Их дуулга” тэмцээнд Монголын тамирчин Л.Энхрийлэн эмэгтэйчүүдийн 57 кг-д V байрт шалгарсан. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын бөх Прискилла Гнетод ялагдсан.

Франц бөх зооны аваргын төлөө Японы жүдоч Тамаоки Момотой барилдах үеэр гар утас нь дэвжээнд унасан. Улмаар Hansoku make-аар хөөгдсөн.

Дүрмийн дагуу Hansoku make-аар хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлэх боломжгүй. Гэтэл Гнетог хүрэл медалийн төлөө Л.Энхрийлэнтэй барилдуулсан юм.

IJF алдаагаа залруулж, Л.Энхрийлэнд хүрэл медалийг нь нөхөж олгож, өнөөдөр медалийг нь хүлээлгэж өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button