ДЭЛХИЙ

НҮБ Илон Маск, Жефф Бизос нарыг дэлхийг өлсгөлөнгөөс аврахад туслахыг уриалав

НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Дэвид Бизли Илон Маск, Жефф Безос зэрэг дэлхийн толгой баячууд, бизнес эрхлэгчдийг дэлхийн өлсгөлөнгийн эсрэг тэмцэлд хандив өргөхийг уриалсан талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээллээ. Эл уриалгаа Давост болсон чуулга уулзалтын үеэр гаргажээ.

Дэвид Бизли хэлэхдээ, “Дэлхий ертөнц ноцтой асуудалд ороод байна. Энэ бол үг төдий зүйл огт биш. Дэлхий дахинд та нарын тусламж хэрэгтэй байгаа учир та бүхэн санаачилгыг гартаа аваарай” хэмээжээ.

Тэрбээр 2021 онд мөн олон нийтийн сүлжээгээр Илон Маскт захидал илгээж, дэлхийд нүүрлээд буй өлсгөлөнд зориулж зургаан тэрбум ам.долларын тусламж, хандив олгохыг НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн нэрийн өмнөөс хүсэлт гаргаж байсан. Үүний хариуд тэрбумтан Илон Маск тус хөтөлбөрт зургаан тэрбум ам.долларын хандив өгч байсан ч тэр мөнгө ирээгүй гэдгийг Дэвид Бизли онцоллоо. Тэрбээр энэ удаад ч бас ийнхүү дэлхийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлдэг хүмүүст уриалга гаргав.

Түүний энэ хүсэлт, уриалга бол дэлхийн цаг уурын өөрчлөлт, үнийн өсөлт, дайн дажинтай байгаагийн улмаас олон оронд, ялангуяа Африкийн баруун хэсэгт орших Сахелийн бүс нутгийн 18 сая хүн ойрын гурван сарын дотор өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүйг НҮБ анхааруулсантай холбоотой.

2014 оноос хойш түүхэндээ анх удаа томоохон хэмжээний өлсгөлөн хүн төрөлхтөнд нүүрлэх аюултай байгаа юм. Буркина Фасо, Мали, Нигери, Чад зэрэг улсад 1.7 сая хүн хоол хүнсний гачигдалд орж, өлсгөлөнгийн ирмэгт ирсэн тооцоо гарсан.

Энэ нь НҮБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар, эцэстээ хүмүүс үй олноороо цагаачлан дүрвэх үйл явц руу түлхэхэд хүргэж болзошгүй байгаа аж.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий Нарийн Бичгийн Даргын орлогч Мартин Гриффитс хэлэхдээ, “Орос Украин руу довтолсноос үүдэлтэйгээр сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хүнсний салбарт хямрал дагуулж, хүмүүнлэгийн сүйрэл рүү түлхэх аюул эрсдэл бий” гэв. Учир нь, Украины дайны нөлөөгөөр хоол хүнсний нийлүүлэлт, ялангуяа улаан буудай, арвай болон бусад үр тариа зэрэгт хомстол үүсээд эхэлсэн юм.

Нөгөөтээгүүр, зөвхөн Орос, Украины асуудал эцэслэн шийдэгдэж, үүссэн хурцадмал асуудлыг энхийн замаар шийдэж, гацаанаас гарснаар дэлхийн зах зээлийн голдирол хэвэндээ орно, өлсгөлөнгийн асуудлыг ч шийднэ хэмээн НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерриш байр сууриа илэрхийлэв.

Тэрээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг /2022.05.18/-т Вена хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Украин, Орос, Беларусийн хүнсний үйлдвэрлэгчид зах зээлд буцаж ирэхээс нааш асуудал шийдэгдэхгүй. Үүнээс өөр  шийдэл байхгүй” хэмээсэн. Тиймээс, Орос, Украины энхийн яриа хэлэлцээг эрчимжүүлэхийн тулд бүхнийг хийнэ гэдгээ Антониу Гутерриш онцолсон юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 09:22

Дэлхийй дахинаа хүний асууд�##� аюул дагуулах нь ээ

Зочин
Зочин
2022-05-24 09:48

Хараад зүгээр л хайр хүрэх юм. Бу�####�ар дэлхийн хүмүүсдээ тус�##�ж чадахгүй юмдаа????

Зочин
Зочин
2022-05-24 09:48

Хүнтэй холбоотой энэ асуудлыг яаж шийдэх вэ үнэхээр эмгэнэл болж байна????

Зочин
Зочин
2022-05-24 09:48

Дэлхийй дахинаа хүний асууд�##� аюул дагуулах нь ээ

Зочин
Зочин
2022-05-24 09:50

Гэхдээ асар том мөсөн уулын зөвхөн орой нь харагдаж байдгийн адилаар бидний олон жилийн турш үл хайхарч ирсэн сэтгэцийн эрүүл мэнд хэмээх цогц асуудлын өнгөц хэсгийг цар тах�##� ил гарган харуулж байж болох юм.

Зочин
Зочин
2022-05-24 15:07

Үнэхээр сэтгэл эмзэглэхээр барахуй сэдэв л дээ яахын аргагүй

Холбоотой мэдээ

Back to top button