ДЭЛХИЙ

“Daily Express”: Мадрид хотын ижил хүйстнүүдийн саун сармагчны цэцэг өвчний голомт болжээ

Испанийн нийслэл Мадрид хотын нэгэн дүүрэгт байрлах ижил хүйстнүүдэд зориулсан саун сармагчны цэцэг өвчний халдварын голомт болоод байна. Энэ талаар Испанийн Эрүүл Мэндийн Яамнаас эш татан Британийн “Daily Express” сонин мэдээлжээ.

Испани даяар сармагчны цэцэг өвчний 30 тохиолдлын 24 нь ижил хүйстнүүдийн саун гэх тус байгууламжаас дэгдсэн хэмээн Мадридын Эрүүл Мэндийн Газрын дарга Энрике Руис мэдэгдлээ.

Spain tracks monkeypox cases back to a 'SAUNA' | Daily Mail Online

Ийм дүгнэлтийг тус улсын ЭМЯ халдвар авсан өвчтөнүүдээс анхан шатны шинжилгээ хийсний дараа ил болгосон байна. “ЭМЯ илүү нарийвчилсан шинжилгээ хийнэ. Халдварын тархалтыг хянах, гинжин урвалыг таслах, эл вирусийн дэгдэлтийг аль болох бууруулахыг хичээх болно” хэмээн Руис мэдэгдсэн байна.

Өмнө нь Британийн эмч нар сармагчны цэцэг өвчний халдвартай хүмүүстэй харьцсан хүмүүст 21 хоногийн турш өөрийгөө тусгаарлахыг санал болгосон. Одоогоор 92 тохиолдол лабораториор батлагдаж, 28 тохиолдлыг нь шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Daily Express

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button