ДЭЛХИЙ

АНУ-ын Тагнуулын Төв Газар: В.Путин цусны хорт хавдар өвчнөөр шаналж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хорт хавдар өвчнөөр шаналж байгаа гэсэн мэдээлэл хэдэн жилийн турш анхаарал татсан сэдвийн нэг болоод байна. Эл мэдээлэл зөвхөн цуурхал төдий яриа биш гэдгийг АНУ-ын Тагнуулын Төв Газарт ажиллаж байсан хоёр шинжээч баталж байгаа юм.

В.Путинийг хорт хавдар эсхүл Паркинсоны синдром туссан гэх яриа дэгдээ байгаа юм. Юуны өмнө шинжээчид В.Путиний алхаа гишгээ, нүүр нь хавдсан байгаа зэрэгт үндэслэн өвчний шинж тэмдэг нь гадагш илэрч байгаа гэж үзэж байна. Гэсэн ч, Кремль үүнд албан ёсны тайлбар өгөөгүй, үгүйсгэсээр ирсэн.

---ОРОСЫН ОЛИГАРХИ В.ПУТИНИЙ ХОРТ ХАВДРЫН ТУХАЙ ЦУУРХАЛЫГ БАТЛАВ---

Одоо цуу яриа улам эрч хүч авч байгаа юм. Олигархиудын дунд утсыг нь чагнаж, яриаг нь бичсэн талаар “New Lines Magazine” сэтгүүлд нийтэлжээ. Тэрхүү нууц бичлэгт Оросын нэгэн олигархи В.Путин “хүндээр өвдсөн, цусны хорт хавдрын хүнд хэлбэрийн өвчин туссан” гэсэн яриа байгаа аж. Мөн “Бид бүгд Путин хорт хавдраар үхнэ гэдэгт найдаж байна” гэсэн яриа ч байгааг сэтгүүлд дурджээ.

Хамгийн гол нь сэтгүүлийн зүгээс нууц бичлэг дээрх хүний дуу хоолой үнэн болохыг баталгаажуулсан байна. Гэсэн ч, тус сонин эх сурвалжийн нэрийг нийтлэхгүй гэж мэдэгджээ. Мэдээжийн хэрэг, уг олигархи Путиний Украинд эхлүүлсэн дайныг дэмжигч биш. Тиймээс, түүний нэрийг олон нийтэд ил болгохгүй гэсэн юм.

---ХОЛБООНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА БУЮУ ФСБ-ЫН ИХЭНХ ДАРГА НАР ПУТИНИЙГ ХҮНД ӨВЧИН ТУССАНЫГ МӨН БАТЛАВ---

ОХУ-ын дотоод тагнуулын алба ФСБ-ын тайланд дурдсанаар В.Путинийг хүнд өвчин туссан гэх цуурхалд итгэх хэрэггүй гэсэн ч тэдний зарим нь эл ярианд өөрсдөө итгэж эхэлсэн гэдгийг дурджээ.

АНУ-ын Тагнуулын Төв Газар /CIA/-ын ОХУ-ын асуудлаар мэргэшсэн шинжээч асан Жон Сайфер мөн В.Путиний өвчний талаарх цуу яриаг батлах эсхүл үгүйсгэх аргагүй гэсэн юм. Түүний хэлснээр, хорт хавдрын цуу ярианы ард юу нуугдаж байгааг хэлээд, нэгдүгээрт Кремль өөрөө бусдын анхаарлыг сарниулж, төөрөгдүүлэхийн тулд цуурхал тараадаг гэсэн юм.

Жон Сайферын дэвшүүлж буй өөр нэг хувилбар бол “Путин эрт дээр үеэс Кремль дэх “мафийн толгойлогч” болж, хөрөнгө мөнгө, эрх мэдлийн төлөө шунагчдын хооронд шүүгч байсаар ирсэн. Тиймээс, тэдгээр бүлгүүд одоо үүсээд буй хямрал хэрхэн дуусахаас үл хамааран амьд үлдэх байр сууриа илэрхийлж эхэлсэн. В.Путиний эрүүл мэндийн асуудлыг олон нийтэд ил тод болгож, цуу яриа тараах нь цаанаа тактиктай гэж дүгнэж байгаа аж.

Мөн В.Путинийг Ялалтын баярын дараа тавдугаар сарын 10-нд мэс засалд орсон гэх яриа бас дэгдсэн. Тиймээс, хагалгааны улмаас В.Путинийг орлох түр Ерөнхийлөгчийг томилсон гэж байгаа юм.

Ямартай ч, 2000-аад оны эхэн үеэс хойш В.Путиний эрүүл мэндийн талаарх яриа тасралтгүй гарсаар байгаа юм. Гэсэн ч, В.Путиний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл Москвадгийн хамгийн сайн нууцлалтай мэдээлэл хэвээр байсаар байна.

Эх сурвалж: USA News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 12:44

Үйлийн үр хуурмаггүй

зочин
зочин
2022-05-24 15:46

Москвадгийн гэж юу бэ? мэдээллээ хянаж баймаар юм.

Зочин
Зочин
2022-05-24 17:19

Энэ их нүгэл хийсэн, удахгүй байлгүй

Zochin
Zochin
2022-05-25 00:04

Fake

ҮНЭН
ҮНЭН
2022-05-25 23:28
Reply to  Zochin

ПУТИН ШОРОНД ҮХЭХ БОЛНО

ҮНЭН
ҮНЭН
2022-05-25 23:27

ӨГӨР АЛУУРЧИН ҮХЭЖ ДАЛД ОР

Холбоотой мэдээ

Back to top button