Нийгмийн

"Эрдэнэт"-ийн хэлцэл Д.Эрдэнэбилэгийн эрх ашиг, Ц.Нямдоржийн өширхлийн замаар бүү яваасай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн Мексикийн хар тамхины мафи үүсгэгч, 5 сая ам.долларын шагналтайгаар эрэн сурвалжлагдаж байсан Эль Чапотой адилтгагдсан “сахал” Д.Эрдэнэбилэгийг хоёр дахь сардаа сунган хорьж байна. Түүнийг хорьсноор  үе үеийн Сангийн сайд нарын ард нь гарах амбицтай ч ахиулж чадаагүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэлцэл таг зогсжээ.

Сэтгүүлч Ж.Мядагбадам нийтлэлээ ерөнхийд нь базаад ингэж ярилаа.

-ЭХЛЭЭД Б.ЖАВХЛАНГИЙН ТОГЛОЛТ ИНГЭЖ ЯВСАН-

Уг нь Сангийн сайд Б.Жавхлангийн ахалсан ажлын хэсгээс, УИХ-ын 23-р тогтоолыг хангах замаар тодорхой зээлүүдийг суутган тооцож, 1.1 их наядын төлбөрийг барагдуулах хүсэлтэй буйгаа хувийн хэвшил талд өнгөрөгч оны сүүлээр илэрхийлсэн байдаг.

  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь ОХУ-ын талд байх үед төлөгдөх ёстой байсан ногдол ашгийн 50 сая ам.доллар
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь Монголд орж ирснээс хойших хувийн хэвшил талд шилжүүлсэн 161 тэрбум
  • Хөгжлийн банкнаас “Кью Эс Си” компанийн авсан зээл болох 211 тэрбум төгрөг
  • Хөгжлийн банкнаас “Хөтөл” ХХК-ийн авсан 290.4 тэрбум
  • Монголбанкнаас Худалдаа хөгжил, Улаанбаатар хотын банк ба “Кью Эс Си” компанийн авсан зээл гэх нийт 216.6 тэрбум төгрөгийн зээлүүд багтсан аж.

Улмаар хоёр талаасаа эхний уулзалтаа хийж, хувийн хэвшлийнхэн дахин хэлцэлд орох саналаа илэрхийлсэн бичиг явуулснаа хэвлэлд гаргасан.

Дээрх агуулгын ерөнхий нюанс нь, Сангийн сайд Б.Жавхлангийн бодсон хувилбар гэж харагддаг. Логик нь, Хөгжлийн банкны дуулианыг эхлүүлж байгаад, үе үеийн улстөрчид, шүүхийн байгууллагаар үйлчлүүлж ирсэн гэгддэг “сахал” Д.Эрдэнэбилэгийг “тэнгэрээс буулгаж ирэх”. Ингэж байж, Засгийн газар түүнтэй  зэрэгцээ түвшинд хэлэлцээ хийнэ гэж харсан өнцөг уншигддаг. Нэг ёсондоо бааварлуулахгүй, мундагдуулахгүй. Өөрсдөө жаахан хүчтэй байхыг зорьсон гэх утга.

-ДАРАА НЬ Ц.НЯМДОРЖИЙН СЦЕНАРИ ХҮЧТЭЙ ХЭРЭГЖИВ-

Дараа нь, Засгийн газрын байр суурь нь илүү механик тал руугаа орж, “Хөтөл” цемент шохойн үйлдвэрийн хувьчлал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээг тус тус цуцалсан. Улмаар Д.Эрдэнэбилэгийг “Blue Sky” дахь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн оффисын байрнаас нүүснийг “Бичиг баримт устгахыг завдсан” гэх үндэслэл болгож саатуулсан.

Ингэхдээ Засгийн газар Хөгжлийн банкнаас авсан дээрх хоёр үйлдвэрийн зээлийг хувийн хэвшил тал төлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. Энэ нь Б.Жавхлан сайдын барьж байсан “суутган тооцох” зарчмаас тэс хөндлөн зүгт давхисан үзэгдэл болов. Яг энэ санааг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гаргаж, хөшигний ард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд хоёрынхоо өөрдүү зөвлөгөөн дунд “бөндөгнөсөн” гэх.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ийг албан ёсоор төрд авах амбицаа хэрэгжүүлэх нэн хүсэлтэй нь мэдээж. Б.Жавхлан сайд ч бас өмнөх ах нарынхаа хийгээгүйг хийчих эрмэлзэлтэй. Гэхдээ яг одоогийн Ц.Нямдорж сайдын хүсээд байгаа шиг шууд шоронд хийж, сөхрүүлж байгаад булаагаад авчихаар залуу улстөрчдийн хувьд хэт халтай өнцөг болно. Гадна талдаа ч тэрАрбирт ялагдаж, “Монголын төр хувийн хэвшлээ дээрэмддэг” гэх муу нэрийг тэд зүүхийг хүсэхгүй.

ОДОО НӨХЦӨЛ ЯГ ХЭРХСЭН БЭ: ХХБ, ЗГ, “КЬЮ ЭС СИ” НАРЫН БАЙР СУУРЬ

Хамгийн сүүлд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон “Кью Эс Си” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөх асуудлаар Засгийн газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэлцэл хийхэд бэлэн байгаагаа уламжилсан. Энэ чухам хэрхсэн талаар:

Албаны эх сурвалжууд “Кью Эс Си” ХХБ-наас зээл авч, Хөгжлийн банкны өрийг төлөхөөсөө татгалзсан учир хэлцэл хийх боломжгүй болсон” гэв.

“Кью Эс Си”  ХХК-ийнхэн хамтарсан ажлын хэсэг гаргаж, санхүүгийн байдлаа нэгтгэх хүсэлт тавьж, үүний дараа Хөгжлийн банкны зээлээ ХХБ-наас зээлж төлөх эсэхээ шийдье гэх чиг шугам баримталж байгаа гэх бүдэг тайлбаруудыг хоёр талаасаа өгч байна.

Нөгөө талдаа “Хөтөл”, “Кью Эс Си”-гийн өрийг төлүүлнэ гэж Засгийн газар мэдэгдсэн. Тиймээс эл зээлүүд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 1.1 их наяд дүнтэй хэлцлээс гараад явчихсан гэж ойлгож болохоор.  Ийм нөхцөл байдал үүссэнийг бас тодотгоё.

Хувийн хэвшил талд,

 Д.Эрдэнэбилэгийнхэн өмгөөлөгчийг нь байхгүйд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасныг давж заалдаж байна. Мөнхүү “Хөтөл” дээр өвлөн авах тал нь шүүхэд маргаан үүсгэсэн талаар мэдээлэгдсэн.

Төр талд,

“Кью Эс Си” ХХК-ийг ТӨБЗГ-аас АТГ-т хоёр асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т Б.Эрхэмбаатар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Төрөөс “Хөтөл”, “Дарханы төмөрлөг” дээр шалгалт оруулж, санхүүгийн нэгдсэн дүн гаргаж аваад, хэлцэлд орохыг зөв гэж үзсэн байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дээрх хоёр талын нөхцөл байдлуудаас харахад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг тойрсон асуудал улс төрийн агуулгаасаа мөд гарахааргүй байна. Шүүх, улс төр, хэлцэл гэсэн өөр өөр ойлголтууд холилдон, жонхуурсан нь ч харагдаж байна.  Бараг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч толгой нь эргэхээр холион бантан “Эрдэнэт үйлдвэр”, “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дээр үүсч, тайлан блансаа тулгаж, шүүхдэж, хэлцэл хийх асуудалд нэлээд цаг орохоор болжээ.

Ерөөс энэ хэлцэл Д.Эрдэнэбилэгийн санаснаар ч, Ц.Нямдоржийн хүссэнээр ч бүү яваасай. Ерөөс энэ асуудлын гажуудал хувь хүмүүсийн "хэт их" үйлдлээс нь үүсээд байгаа логик харагддаг. Д.Эрдэнэбилэгийн хэт их эрх ашиг, Ц.Нямдоржийн хэт их өширхлөөс өөр замаар илүү зарчмаараа, шүүхээрээ, тоон дүнгээрээ  хэлцлүүд нь зангигдвал зөв тусгалтай байхаар. Одоо урагшлах гарцаа Л.Оюун-Эрдэнэ яг эрүүл нүдээр харж чадах эсэхээс бүх зүйл хамаарахаар цаг үеийн нөхцөл байдал үүсчээ.

Ж.МЯДАГБАДАМ


Энэ талаарх өмнөх агуулгууд:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 25, 2022 08:25

Нэгнээ �##�ж хядахаас нааш энэ хоёр өширхлөө дуусгахгүй байх

Зочин
Зочин
5 сар 25, 2022 22:33
Reply to  Зочин

Бид соци�##�измын 70 жилд т�##�аар нэг тарсан м�##�чины хотноос удаан ч гэсэн хөгжиж,байг�##�ын баялагаа �##�даагүй,улс орноо хөгжүүлэх сэтгэлтэй удирдагчаа сонгоод тэрэндээ итгээд хүн бүхэн ажилтай амьдардаг байж.Төрөө төвхнүүлэх эзэн хүн ийм санаатай байна гэж зүүдэнд ч оромгүй юм.Энийг ард түмэн бид яах ёстой вэ?Энэ нөхөрийг шүүх, прокурор биш,ард түмэн өөрсдөө шүүмээр юм байна.Бид итгэж төрийн жолоог атгуулж үзсэн.Одоо таван с�##�аа �######�ны амтыг бас үзүүлмээр юм байна.Ард түмнээрээ шүүмээр юм байнадаа.Наадах чинь шүүх прокуроруудыг амыг нь ангайхгүй болтол мөнгө чихчихээд болно гэж бодоод догь байгаа юм бишүү.Солонгос кинонд гардаг шиг хаантаан шийдвэрээ буцаа гээд сайдууд нь орилоод байдаг шиг шүүхийн шийдвэр ханг�##�тгүй гарв�##� ард түмэн шүүхийн гадаа очиж шийдвэрээ буцаа гэж орилмоор юм бишүү

Зочин
Зочин
5 сар 25, 2022 08:32

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн Мексикийн хар тамхины мафи үүсгэгч, 5 сая ам.долларын шагн�##�тайгаар эрэн сурв�##�жлагдаж байсан Эль Чапотой адилтгагдсан “сах�##�” Д.Эрдэнэбилэгийг хоёр дахь сардаа сунган хорьж байна.

Зочин
Зочин
5 сар 25, 2022 08:56

Бүх хөрөнгийг нь хурааж, шоронд нь явуул‼️ Ингэж байж Монгол улсад хөгжил ирнэ‼️Үгүй бол хөгжил байхгүй‼️

Зочин
Зочин
5 сар 25, 2022 22:33
Reply to  Зочин

Бас л донгодоно шүү муу хув�##�з. Цаад санаа нь гарч ирж байгаа биз.Эрдэнэт дахиад дор хаяхад 40 жил энэ хүчин чадлаараа ажиллах бодит тооцоо гарсан байдаг.Мэдсээр байж Эрдэнэт сөнөх юм шиг яриад байгаа биз.49 н гол толгойлогч энэ

Зочин
Зочин
5 сар 25, 2022 08:56

Энд хэцүү зүйл байхгүй шүү дээ.Өрөө төлж дууст�##� нь сахaл Эрдэнэбилэгийг хориод л бай. Хэдэн жил тэсэхийг нь харъя л даа. Тэр хооронд нь улс луйвардуулсан үйлдвэрүүдээ буцаагаад авчихна.

Зочин
Зочин
5 сар 25, 2022 09:18

ШУДРАГА ШҮҮХЭЭР АСУУДЛАА ШИЙДЭХ БОЛОХООС ЕРӨНХИЙ САЙД БАЙНА УУ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА УУ,ЗАСГИЙН ГАҮРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР НЬ БАЙНА УУ ХАМААГҮЙ ИРГЭНТЭЙГЭЭ ХҮНТЭЙГЭЭ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАРЬЦАХ ХЭРЭГТЭЙ. ЕРӨНХИЙ САЙД КОММУНИСТ МАЯГТАЙ ХУРААНА ХУМИНА ГЭЭД ПОПОРЧИХДОГ ,ТҮҮНИЙГ НЬ КОММУНИСТ ЁС СУРТАХУУНТАЙ НӨХӨД АЛГА ТАШААД ИЧНЭЭ ЯЛ ӨГДӨГ ГЭДЭГ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ. ИНГЭХЭЭР МАНАЙД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БИТГИЙ ХЭЛ ДОТООДДОО УЛСДАА ХЭРЭГТЭЙ АЖИЛ ХИЙХ ХҮН ОЛДОХГҮЙ БОЛНО ШҮҮ .ШУДРАГА ШҮҮХ ШИЙДНЭ .ӨӨРСДӨӨ ЧАДАХГҮЙ БОЛ ГАДНЫ НЭР ТӨРТЭЙ ХУДАЛДДАГГҮЙ ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭЭЧЭЭ.Түүнээс биш төрөөс төрсөн тэрбумтангууд Ц.НЯМДОРЖ нар шүүхгүй ээ

Зочин
Зочин
5 сар 25, 2022 09:40

Цусанд нь бүр шингэчихсэн байдаг юм болов уу энэ өширхөл. Нэг л нэг өширхсөн хүмүүс нэгэндээ хийж гавъяа байгуулсан юм байхгүй

Зоч
Зоч
5 сар 25, 2022 09:47

Esherheed baih ym bgui sahal gedeg shunaliin tip ulsiin ali.ashigtai ajillaj bga uildwer bugdiig tcaad neetc baylag ordtoin altai bogdoos bor ender hurtel buh baigaliin baylag ord gazar uildweriin.bugdiin awsan bn shunal ymaa arai denduu hulgaij ter shorondoo orj buh zuilee butcaaj egeh heregtei uls huraaj awaad hytadruun butcaaj ywuulah heregtei ene hun mongold baiwal ih gai tarih hun bn

Зоч
Зоч
5 сар 25, 2022 09:48

Ene hunees buh ymaa awj shorond n hiihgui.bol.mongol hegjihgui shu ene huniig shorond n ilgeeh heregtei shuu ih gai tarina mongold

урна
урна
5 сар 25, 2022 09:49

ядах юү байнаа , Мэнгэтийн өширхөл дуусахгүйнэ, төр нт үйлдвэрээ авлаашдэ одоо юү нэхээд байгаа юм бол до

Зочин
Зочин
5 сар 25, 2022 10:52

Сах�##� шоронд орох ёстой

Зочин
Зочин
5 сар 25, 2022 10:52

Монголын бхялагийг сорж идсэн хув�##�з

Зочин
Зочин
5 сар 25, 2022 12:36

eguur hudaldagdaj lodoi shig

Зочин
Зочин
5 сар 25, 2022 15:21

Ойлгох гээд ч тархины бяд, сэтгэл нь хүрэхгүй дөрвөд хүн монгол улсад мөн ч их гай болж бна даа

Зочин
Зочин
5 сар 25, 2022 15:22

мэнгэт орсон газарт ажил явах уу, 49 аваад ирлээ төр нь авлаа , мөнгийг нь өгөөч , Оюун-Эрдэнэ тархи нь хүрэхүү ийм хэлцлийг нуг�##�ах,харин сах�##�тай хүний тархи бол задгай юм билээ ш дэ

Зочин
Зочин
5 сар 25, 2022 15:22

49г Авч ирсэн нь гай болсон ч юм шиг. Арга з�##�иар авч ирсэн нь үнэн үү үнэн. Дээрэмдэж авсан нь үнэн үү бас л үнэн.

Зочин
Зочин
5 сар 25, 2022 15:24

Нямдоржийн өширхөл гэж юу байдаг юм бэ тэгээд энэСах�##�ыг магтах болж байна уу? Сах�##�ын хань хамсаатан хамтрагчид Нямка руу дайрахгүй шүү ! Бузрууд

Зочин
Зочин
5 сар 25, 2022 15:41

ХАМСААТНУУД НЬ НААД ЭЛЬ ЧАПОГ ЧИНЬ ХАМАГ ХЭРГЭЭ ҮҮРЭЭД ҮХЧИХЭЭСЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ШООГ ӨНГӨРХӨД БАГАБАНДИ ЦААНАА БАЯРТАЙ БАЙСАНТАА ЯГ АДИЛХАН .

Зочин
Зочин
5 сар 25, 2022 16:14

Өширхөөд байх юм бхгуйээ. Эрдэнэбилэгийн хийсэн аймшигт зүйлүүдийн зөвхөн өнгөн хэсэг нь энэ. Шудрага ёс, хууль гэж байдаг л юм бол шууд сөхрүүлээд шоронд хадах хүн мөнөөс мөн

Зочин
Зочин
5 сар 25, 2022 22:32

49 нь хувьд очвол шахаа хумигдах учир их хур�##�д сонгогдсон нөхдүүд орлогоосоо с�##�ах дургүй байх нь аргагүй. Уг нь хувьд байлгаад дараа нь хариуцлага ярих байсымдаа. Одоо 100 % төрд очоод хөшигний цаагуур орчихлоо.

Зочин
Зочин
5 сар 25, 2022 22:32

Гадны хөрөнгө оруултгүй бол монгол мөхөж сөнөөд хэцүүдээд байх юм бол байхгүй дотоодоосоо өөрийн баялагаараа босох боломж байгаа харин ч монголыг тонох гэсэн гадны луувирчидаас хол амар биз үнэндээ гадны хүмүүс монголын баялагт шунаж энэ хүмүүст хахуулын мөнгө өгч шун�##�ын монголоо зарах муу зуршилд оруулсан шүү

Зочин
Зочин
5 сар 26, 2022 12:52

МОНГОЛД ӨНДӨЛЗӨЖ ЭХЭЛСЭН МАФИЙН ТОЛГОЙГ МАНАЙ АХ МЭНГЭТ ТАХАР ТАС ХЯРГАЖ АХИН ЦЭЦЭГЛЭХ ҮНДЭСЛЭЛ ТАВИГДАНГУУТ АЙМААР УУРЛААД ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЭХЭЛСЭН НЬ БУРУУ БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ УУ? МИНИЙ АХАА ТА МОНГОЛЫН ТӨРД УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ КҮН ГЭДГЭЭ ОЙЛГООРОЙ. ОРЧИН ЦАГИЙН АУГАА ИХ ЗАСАГ ЮМ ШҮҮ МИНИЙ АХ НЯМКА БОЛ.ЭРДЭНЭБИЛЭГТЭНГҮҮД ДЭНДҮҮ ЖИЖИГДМОЙ АХАА НААД МУУ САХАЛДАА ШУУД 99 ЖИЛ ӨГЧИХӨӨЧ ЯАСАН ДАВАРСАН БАНДААЖ ВЭ? МУУ ТӨМСӨГ ЧИНЬ ХӨӨШ

Холбоотой мэдээ

Back to top button