УЛС ТӨР
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд сонгогчдынхоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх байр суурийг сонсож, харилцан мэдээлэл солилцохоор тойрогтоо ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн томилолт энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх иргэдийн байр суурийг нэгтгэх ажил үргэлжлэх юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.