ДЭЛХИЙ

Оросын олигархиуд Барууны хоригт орохгүйн тулд нууцаар Украинд тэрбум ам.доллар хандивлана

Канадын Сангийн сайд Христи Фриландын хэлснээр, ОХУ-ын олигархиуд Баруун хоригт орохгүйн тулд Украинд тэрбум тэрбумаар нь ам.долларын хандив өгөхөөр тохиролцож эхэлсэн аж. Эл санаачилгыг олигархиуд өөрсдөө гаргасан гэжээ. Энэ талаар германы “Handelsblatt” сонин нийтлэжээ.  

Тэд Кремлийн явуулж буй түрэмгий бодлоготой санал нийлэхгүй байгаа агаад одоогийн үүссэн нөхцөл байдалд тун сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх болсон байна. Учир нь, Оросын олигархиуд АНУ болон Барууныхны тогтоож буй хориг арга хэмжээний хар жагсаалтаас хасагдахын тулд өөрсдийн эд хөрөнгийнхөө багагүй хэсгийг Украиныг сэргээн босгох үйл хэрэгт сайн дураараа хандивлахыг санал болгож эхэлсэн байна. Энэ талаар Канадын Сангийн сайд Христи Фриланд “Их долоо” /G7/-гийн орнуудын сангийн сайд нарын уулзалтын үеэр мэдэгдэв.

Христи Фриланд бусад зургаан орны сайд нарт ОХУ-ын эсрэг хоригт багтсан бизнес эрхлэгчид /олигархиуд/ өөрсдийн санаачилгаар Украинд туслах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд түүн рүү утасдсан талаар ярьсан байна.

Оросын олигархиуд В.Путин тэргүүтэй эрх баригчдын Украины эсрэг явуулж буй түрэмгий дайны бодлогыг эрс эсэргүүцэж байгаа хэдий ч, Москвагийн зүгээс тэдэнд заналхийлэл ирэхээс болгоомжилж байгаа учир В.Путиний эсрэг үзэл бодлоо илэрхийлж чадахгүй, ацан шалаанд орсныг Христи Фриланд онцлов. Үүнтэй уялдаад, Оросын олигархиуд хөрөнгийнхөө нэлээд хэсгийг Барууны орнууд руу илгээж, хориг арга хэмжээний жагсаалтаас хасагдах гэрээ хэлцэл байгуулахыг санал болгосон аж.

Харин дээрх хүсэлт, санаачилга гаргасан тэдгээр олигархиудын нэрс болон хандивлах мөнгөний тоог эх сурвалжийн мэдээлэлд огт дурдаагүй нууцалжээ.  Тэдэнтэй хийх гэрээ хэлэлцээр эхний шатандаа байгаа гэдгийг харин мэдээлэлд онцолжээ.

“Ийм хэлцэл хийх нь оролцогч бүх талуудад тодорхой үр өгөөжтэй байх нь гарцаагүй. Киев хэдэн тэрбумаар хандив авч, Оросын олигархиуд ч Барууныхны хоригоос хасагдаж, өмч эд хөрөнгийн битүүмжлэлтэй холбоотой маргаанаас зайлсхийж, тансаг амьдралдаа эргэн орох боломжтой” гэж эх сурвалжид нийтлэжээ.

Сонирхуулахад, Парис дахь Помпидугийн төвийн музей Оросын бизнес эрхлэгч, “Норнкель” компанийн захирал Владимир Потанинаас эд материал, мөнгө авахаас татгалзсан юм. Тэрбээр тус музейд Оросын урлагийн цуглуулга бэлэглэх санал тавьсан байжээ.

Мөн саяхан Оросын өөр нэг тэрбумтан Роман Абрамовичийн Португаль дахь виллаг битүүмжилсэн. Түүний тэрхүү вилла нь арван сая еврогийн үнэтэй. Түүнчлэн, Германы Гамбург хотод тавдугаар сарын 11-нд Оросын тэрбумтан Фархад Ахмедовын 400 сая еврогийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн “Луна” нэрт дарвуулт онгоцыг саатуулж, хоригт оруулаад байгаа юм.

Эх сурвалж: Handelsblatt

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-25 08:37

Бүтэн улс, Хэдэн 100 мянган хүний амь үгүй хийнэ гэж бодохдооо дараагийн нүүдлээ бодох л хэрэгтэй байж дэээ

Зочин
Зочин
2022-05-25 20:44

ӨМЧӨӨСӨӨ САЛМААРГҮЙ Л БАЙГАА МУУТАЙ НӨХӨРЛӨВӨЛ МОГОЙН ХОР ОО ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x