ДЭЛХИЙ

Монгол Улс 2022 оны эхний улиралд 670 гаруй сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татжээ

Монгол Улс 2022 оны эхний улиралд нийт 671.6 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан байна. Энэ талаар өчигдөр /2022.05.24/ Монгол Улсын Төв банкны мэдээлэлд дурджээ.

Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засагт орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад 10.8 хувиар өссөн гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ. Одоогоор гадаадын хөрөнгө оруулалтыг татаж буй гол салбар нь уул уурхайн салбар.

Үүнийг харгалзан хайгуулын үе шатанд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа учир Монгол Улсын Засгийн газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

2011-2020 онд Монгол Улсын уул уурхайн салбар нийт хөрөнгө оруулалтын 60-80 хувийг эзэлсэн. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд тус улсын улс төрийн тогтворгүй байдал, ковидын цар тахал, мөн Украинд болж буй дайны нөхцөл зэргээс шалтгаалан гадаадаас Монгол Улс руу орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээхэн буурчээ.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button