ДЭЛХИЙ

Техас мужийн сургуульд халдлага болж, 18 хүүхэд, хоёр том хүн амиа алдлаа

Мягмар гараг /2022.05.24/-т АНУ-ын Техас мужийн Ювалд хотын нэгэн бага сургуульд гэмт этгээд халдлага үйлдэж, 18 хүүхэд, хоёр насанд хүрсэн хүн гээд 20 хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Халдлага үйлдсэн гэмт этгээдийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд аюулгүй болгосон талаар Техас мужийн  сенатын гишүүн Роланд Гутьеррес энэ талаар “CNN” агентлагт мэдэгдэв.

Түүний мэдэгдсэнээр, хохирогчдын тоо нэмэгдэж байгаа талаарх мэдээллийг хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон Техас мужийн байгаль хамгаалагчид мэдэгдсэн аж. Гутьерресийн хэлснээр, одоогийн байдлаар 18 хүүхэд нас барснаас гадна халдлага үйлдэгчийн хамтаар гурван том хүн нас барсан байна. Өмнө нь, Техас мужийн амбан захирагч Грег Эбботт 14 хүүхэд, нэг багш буудалцааны үеэр амиа алдсан гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button