ДЭЛХИЙ

АНУ-д долоо хоногийн дотор 100 мянга гаруй хүүхэд коронавирусийн халдвар авчээ

АНУ-ын Хүүхдийн эмнэлгүүдийн холбооны гаргасан хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт АНУ-д 107 мянга гаруй хүүхдэд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ. Энэ бол хоёр долоо хоног гаруйн өмнөхтэй харьцуулахад даруй 72 хувиар өссөн үзүүлэлт юм.

Даваа гараг /2022.05.23/-ийн тайланд, АНУ зургаан долоо хоног дараалан хүүхдүүдийн дунд коронавируст халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгааг харуулжээ.

Тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш бараг 13.3 сая хүүхдийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч, сүүлийн дөрвөн долоо хоногт 316 мянга гаруй хүүхэд халдвар авсан гэж тайланд дурджээ.

Он гарснаас хойш АНУ-д өнөөг хүртэлх хугацаанд хүүхдүүдийн дунд коронавирусийн 5.4 сая орчим тохиолдол бүртгэгджээ.

Дээрх тоо бол АНУ-д коронавирусийн халдвар авсан нийт хүмүүсийн 19 хувийг хүүхдүүд эзэлж байна.

Эх сурвалж: VOA

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x