Б.Болор-Эрдэнэ: Хурууны хээ хүсдэг байсан бүх байгууллагын датаг устгаж байна

Өнөөдөр /2022.05.25/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ТНБД Б.Болор-Эрдэнэ мэдээллээ.
Тэрбээр "Кибер аюулгүй байдал бол соёл, боловсролын асуудал байдаг. Иргэд маань нэг нууц үгээ бүх платформуудад зэрэг хэрэглэнэ гэдэг үүний нэг жишээ. Бид өдгөө хурууны хээ хүсдэг байсан албан газар, супермаркетуудын датаг устгаж байна.
Цаашид тагнуулын байгууллагатай хамтарч, халдлагаас хамгаалах төв ажиллуулна. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй эмнэлэг, банк, ББСБ зэрэг байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад Кибер аюулгүй байдлын тухай хууль чиглэнэ. Мөн "E-Mongolia"-д, таны мэдээлэлд нэг нэгэн зөвшөөрөлгүй нэвтэрсэн бол мэдэгдэл ирэх үйлчилгээ шинээр нэвтэрсэн. Цаашид таны ямар дата төрд, хувийн хэвшилд байгааг харах хянах, өмчлөх боломжийг олгоно.
Кибер аюулгүй байдлын хувьд манай яаманд тавьсан төсөв байхгүй. Бусад салбар яамууд дээр тавигдсан төсвүүд байгаа байх гэж бодож байна" гэлээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ балай авгай Барууны неолибериалистуудын даалгавараар ажилладаг хөлсний ажилтан Монголд цахим шорон ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа Барууны Неолибериалистуудын гар хөл байхгүй юу даа энэ авгай Монгол улсын иргэдийн төлөө биш зөвхөн эзнийхээ үүрэг даалгаварыг л гардан гуйцэтгэдэг этгээд өнөөгний Монгол улсад нууц юм гэж байна уу үгүй ээ харин иргэн Дондог өглөө ямар хөл дээрээ босож яаж бааж шээс байгааг чинь бүгдийг чинь хардаг