УЛС ТӨР

"МИАТ" Гуанжоу, "Аэромонголиа" Хөх хот чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал, Монгол, БНХАУ-ын агаарын хилийг нээх асуудлаар салбар яамнаас нь Засгийн газарт танилцуулжээ. Ингэхдээ Шанхай, Бээжин рүү биш өөр хоёр хот руу долоо хоногт нэг нислэг үйлдэх талаар танилцуулсныг Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ.

Тодруулбал, Гуанжоу, Хөх хот зэрэг улс руу зорчих боломжтой болж байгаа ба МИАТ ТӨХК-ийг Улаанбаатар- Гуанжоу, Аэромонголиа ХХК-ийг Улаанбаатар-Хөх хот чиглэлд долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжит нөхцлийг бүрдүүлжээ.

Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс  Монгол-Хятадын хоорондын олон улсын нислэг зогсож, агаарын хил хаагдаад байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-25 15:31

Ygyi tegeed ochood gaigyi l bgaa daa. Khoriond suuj bgd irekh um bolokh vii dee. Xaxaxa

Холбоотой мэдээ

Back to top button