ДЭЛХИЙЭнтертайнмент

Рок дуучин Кортни Лав Жонни Деппийг өмөөрч, Эмбер Хердэд зөвлөгөө өгөв

Америкийн 57 настай жүжигчин, рок дуучин Кортни Лавын амийг жүжигчин Жонни Депп аварч байсныг шүүх хурлын үеэр мэдүүлжээ. Тодруулбал, Кортни Лав хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний дараа Депп түүний амийг хэрхэн аварсан талаар ярьжээ. Энэ талаар “Daily Mail” мэдээлжээ. Кортни Лав шүүх хуралд биечлэн оролцоогүй, бичлэгээ илгээн оролцож, Жонни Деппийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

1995 онд Кортнигийн нөхөр Курт Кобейн эмгэнэлтэйгээр нас барснаас хойш нэг жилийн дараа америкийн нэгэн шөнийн цэнгээний газрын ойролцоо хууль бус бодис хэтрүүлэн хэрэглэсний дараа Депп түүнийг үхлээс аварсан гэдгийг Лав нэгбүрчлэн ярьжээ.

Кортни Лав: “Яг үнэндээ би олон нийт энэ бүхэнд минь дүгнэлт хийгээсэй гэж хүсэхгүй байна. Гэвч, 1995 онд “The Viper Room”-ын гадаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэх үеэр Жонни надад хиймэл амьсгал хийж, амийг минь аварсан гэдгийг хэлмээр байна”.

Кортни Лав рассказала, как Джонни Депп спас ей жизнь во время передозировки:  Яндекс.Новости

Мөн Депп энэ бүх хугацаанд түүнийг болон охиныг нь бүх л талаар дэмжиж, тусалсаар ирсэн гэж Лав нэмж ярьсан байна. Курт Кобейны бэлэвсэн эхнэр Кортни Эмбер Хердэд хандаж мөн үг хэлжээ.

Шүүх хурлын үеэр Эмбер Хердийн худал мэдүүлэг өгсөн нь, бас Жонни Депптэй хэрцгий харьцаж байсан зэрэг нь олон нийтэд ил болж, бараг нийгэм тэр чигээрээ Хердийг үзэн ядаж эхэлсэн учир Кортни Лав Хердийн сэтгэл санааг ч дэмжжээ.

Кортни Лав поддержала Джонни Деппа в конфликте с Эмбер Хёрд: Яндекс.Новости

Кортни Лав: “Тухайн үед би бүх америкчуудын хамгийн үзэн яддаг эмэгтэй байлаа. “TikTok” гарч ирэхээс ч өмнө би дэлхийн хамгийн үзэн ядуулсан эмэгтэй байсан. Тиймээс би Эмбер Херднд ямар байгааг үнэхээр ойлгож байна. Бас түүнийг өрөвдөж байна. Энэ бол зүгээр л хараал идсэн там. Та нар ямар гэж төсөөлж байна!”.

Үүний сацуу тэрбээр Хердэд салсан нөхөр Депптэйгээ хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж, түүнийг гүтгэхгүй байхыг хүсэж, эцэстээ шударга ёс ямар ч байсан ялна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Insider

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-26 22:36

Ингэж ил түмний шившиг болцгоож байхаар 2 өмгөөлөгчийнхөө зөвлөгөөг дагаад хоорондоо учраа шүүхгүйгээр олоод мөнгөгүй гэх биш хэдэн цаасаа тохироод болчих байсан. Ил ингэхээр хохирол ихтэй. Эмэгтэй нь лав дахиж кинонд тоглуулах сан#### авахгүй байх. Нэг хэсэгтээ.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x