ДЭЛХИЙ

Канадад сармагчны цэцэг өвчний халдварын 16 тохиолдол бүртгэгдлээ

Канадын Нийгмийн Эрүүл Мэндийн Агентлаг лхагва гараг /2022.05.25/-т тус улсад сармагчны цэцэг өвчний халдварын 16 тохиолдол бүртгэгдсэнийг батлалаа.

Халдварын тохиолдол бүгд Квебек мужид илэрснээс гадна бусад бүс нутгаас ч шинжилгээнд зориулж дээж ирсэн гэсэн мэдээлэл байна. Мэдэгдэлд дурдсанаар, сармагчны цэцэг өвчний халдвар авсан тохиолдлуудыг орон нутгийн эмнэлгүүдэд илрүүлж, эмчилж эхэлсэн аж.

Канад улс өөрийн муж, нутаг дэвсгэрт халдварын эсрэг баталгаатай вакциныг авах боломжийг хангахаар төлөвлөжээ.

Нийгмийн Эрүүл Мэндийн Агентлаг Квебек мужид үндэсний онцгой байдлын стратегийн нөөцөөс “Imvamune” /Имвамуне/ вакцины их биш багцыг аль хэдийн олгоод эхэлсэн байна. Вакцины агуулах, хөргөх сүлжээний асуудал нь шийдэгдвэл бусад бүс нутагт ч нийлүүлнэ.

Сармагчны цэцэг өвчин ойгоос гаралтай зоонозын өвчин. Ихэвчлэн Төв ба Баруун Африкийн ойд илэрдэг өвчин юм.

Эх сурвалж: CTV News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button