ДЭЛХИЙ

Кирилл Буданов: В.Путин хорт хавдар туссан ч дахин хэдэн жил амьдарна

Украины Батлан ​​Хамгаалах Яамны Тагнуулын Ерөнхий Газрын дарга Кирилл Буданов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хорт хавдар зэрэг хүнд өвчин туссан ч гэлээ дахин хэдэн жил амьд явах боломжтой хэмээсэн байна.

Кирилл Буданов: “Тийм ээ, В.Путин хорт хавдар өвчин туссан нь үнэн болохыг бид бүрэн баталж байна. В.Путин хэдэн хүнд өвчин туссан байгаагийн нэг нь хорт хавдар. Гэвч, Путин маргааш үхнэ гэж найдах хэрэггүй. Дахиад түүнд хэдэн жил амьдрах хугацаа бий. Хүссэн ч хүсээгүй ч энэ бол үнэн”.

Буданов В.Путинийг бие махбодийн хувьд нэлээд ядарч сульдсан ч гэлээ сэтгэлзүй, сэтгэл хөдлөлийн хувьд “бултаж” байгаа гэсэн байна.

Гуравхан хоногийн дотор бүхэл бүтэн улсыг эзлэн авч, Киевийн Засаг захиргааны байранд Оросын далбааг мандуулна гэж бодсон дарангуйлагч сэтгэл санааны хувьд ямар байх талаар бид нэлээдгүй маргалдаж байна. Батлан хамгаалахын салбараараар дэлхийд хоёрдугаарт орох цэрэг армитай гэх улс гурав дахь сардаа, өөрсдийнх нь ярьдгаар “хоцрогдсон Украиныг” ялж чадахгүй л байна гэж Буданов ярьжээ.

В.Путин өөртэй нь биечлэн уулзах хүмүүсийн тоог ч эрс цөөлсөн гэдгийг мөн батлав. Одоо тэрбээр тоотой хэдхэн хүмүүсийг хүлээн авч уулзаж байгаа юм. Харин бусад хүмүүсээс В.Путин зайгаа барьж байгаа гэдгийг Буданов онцлов.

Путин устал от власти, — эксперт - 24 Канал

Хамгийн анхаарал татаж байгаа нь В.Путиний халааг хэн залгамжлах тухай яриа юм. Эл асуудлаар В.Путин нэлээд шаналж байгаа гэж Буданов ярьсан байна.

В.Путиний халааг авах хэд хэдэн хүмүүс аль хэдийн тодроод байгаа юм. Гэвч, В.Путин залгамжлагчаа нухацтай бэлтгэхээс айж эхэлсэн, учир нь Путин өөрөө зайгаа тавьж өгөхөөс өмнө эрх мэдлээ алдах вий хэмээн эмээж эхэлсэн гэх яриа байгааг Буданов онцлов.

  • Дөрөвдүгээр сард В.Путинийг бамбай булчирхайн эмгэг судлалын чиглэлээр мэргэшсэн онкологич Евгений Селиванов зэрэг арваад эмч нарын баг байнга дагалдан явдаг болсон хэмээн эрэн сурвалжлах сэтгүүлчид мэдээлж байсан.
  • Тавдугаар сарын эхээр мөн Британийн “The Sun” хэвлэлд өдгөө 69 настай В.Путинийг хагалгаанд орохоор бэлтгэж байна гэж бичиж байсан юм. Тиймээс, эзгүй байх хугацаандаа В.Путин эрх мэдлээ ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевт түр шилжүүлнэ гэж мэдээлж байсан.

Эцэст нь Кирилл Будановын үзэж байгаагаар, В.Путиний хорт хавдар өвчин нь хүндэрч, Орост төрийн эргэлт гарч болзошгүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Uninannet

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-27 00:54

Алуурчин пуутин �##�га болж орос орон жарг�##�ын замаа олоосой. Зүгээр л найртай сайхөн амьдрах тэр замбг хараасай

ҮНЭН
ҮНЭН
2022-05-27 03:16

ЧӨТГӨР ЮМ ДАА

Zochin
Zochin
2022-05-27 11:44

Putin mash uhaantai,jinheneeh oronch hun uchiraas,orni hunee ert il bolgoj,emh zabraagui bdal bii bolgoh,busad asuudluudaas sergiilj bgaa,zovhon ooriigoo hezee ch bodohgui..

Zochin
Zochin
2022-05-27 11:47

Aguu huniin bid 10-20 jiliin daraa l oilgono,udahgui delhii neg ulsiin noyorholoos angijirch,shine togtoltsoo burdene,arai shudarga..

иргэн
иргэн
2022-05-27 16:32

Амьд байхад нь муулдаг. Нас барсных нь дараанаас магтах үгээ олж яддаг хүмүүний раншин гэж сонин шүү.

Холбоотой мэдээ

Back to top button