Нийгмийн

Б.Цогт-Очир: Сургуулийн бүсээс тамхи худалдаалах 500 метрийг 100 болгочихвол төсвийн орлого 1.7 тэрбумаар нэмэгдэнэ

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө /2022.05.16/ “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ноос "Цахилгаан тамхийг 21-ээс доош насныхны үнэмлэх шалгаж худалдаалахыг уриалж, мэдээлэл хийсэн билээ. Иймд бид “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ны олон нийттэй харилцах албаны ахлах менежер Б.Цогт-Очиртой ярилцлаа. 

-СУРГУУЛИАС 500 БИШ 100 МЕТРТ ТАМХИ ХУДАЛДААЛДАГ БОЛЖ ИЛҮҮ ХАРИУЦЛАГАЖУУЛМААР БАЙНА-

-Танай “Вейп хэрэглэгчдийн холбоо” хоёр долоо хоногийн өмнө уриалга гаргаж байсан.Хэд хэдэн яаманд албан бичиг хүргүүлсэн талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэл болон хөдөө орон нутгийн 1379 гаруй худалдаа эрхлэгчийн гарын үсэг цуглуулаад ЭМЯ, Сангийн яам, ХЗДХЯ, ХХААХҮЯ болон БСШУБХ, НББХ гэсэн байгууллагуудад “Зөв шийдэл хариуцлагатай бизнес” үндэсний хөдөлгөөн нэрийн дор “Тамхины хяналтын тухай хууль”-ийг зөв хэрэгжүүлэх, хэрэгжихгүй байгаа зүйл заалтуудад нь саналаа тусгах байдлаар хандсан. Улмаар албан бичгүүдээ хүргүүлээд байна.

-Энэхүү албан бичигтээ чухам ямар асуудлуудыг хөндсөн юм бэ?

-Одоо мөрдөгдөж байгаа тамхины хяналтын тухай хуулийн 6.7.7-гоос 6.7.14 хүртэл “Сургуулийн бүсээс 500 метрт хүүхдэд тамхи худалдаалахгүй” гэх заалт байдаг. Энэ заалт өнөөдөр огт хэрэгжихгүй байгаа. Хэрэгжихгүй байгаа тул “500 метрийг 100 метр болгож өөрчлөөч ээ. Ингэхдээ 100 метр радиус дотор байрлах дэлгүүр, ТҮЦ-үүд сурагч хүүхдүүдэд тамхи худалдаалахгүй” байх заалтаа хатуу чанд мөрдөөсэй. Харин 500 метрт байрлах дэлгүүрүүд, бизнес эрхлэгчид нь сум, аймаг, дүүргийн Засаг дарга нартайгаа хариуцлагын гэрээ байгуулах хэрэгтэй. Тухайн хариуцлагын гэрээгээ зөрчвөл маш өндөр торгууль ногдуулах зохицуулалттай байх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ дэлгүүрүүд кассын хэсэг буюу худалдан авалт хийж буй хэсэгтээ хяналтын камер суурилуулах хэрэгтэй. Ингэснээрээ хүүхдэд худалдаалахгүй байх хяналтын хууль хэрэгжих юм. Монгол Улсад хууль бусаар тамхи ширхэглэн худалдаалж буй газруудын тоо эрс багасна гэж бид үзэж байна.

-Танай хөдөлгөөний гол зорилго юу вэ?           

-Бидний хөдөлгөөний гол зорилго хууль хэлэлцэж буй шат шатны албан байгууллага, яамдад дээр дурдсан албан бичгээ хүргүүлсэн. Тамхины онцгой албан татварын тухай хуульд тамхины хоруу чанар буюу бохь, никотинд онцгойлон анхаарч хорт хавдар үүсгэх зэргээс нь үүдэж өндөр татвар ногдуулдаг. Никотин нь донтуулагч, бохь нь хорт хавдар үүсгэгч. Гэтэл янжуур тамхинд ногдуулж буй онцгой албан татвар хэтэрхий бага. Тодорхой хэлбэл, нэг хайрцаг буюу 20 ширхэг янжуур тамхинд 845 төгрөгийн татвар авдаг. Энэ нь олон улсын жишгээс бага татвартай улсын тоонд ордог. Хөрш зэргэлдээ улс орнууд янжуур тамхиндаа 1700-гаас дээш төгрөгийн татвар ногдуулдаг. Хүн ардынхаа эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, тамхигүй орон болохыг зорьж буй Шинэ Зеланд улс 30 мянган төгрөгийн татвартай байх жишээтэй. Янжуур тамхинд агуулагддаг бохь нь хамгийн аюултай.

-ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 3500-4500 ГАРУЙ ЦЭГ ТАМХИ ХУДАЛДААЛЖ БАЙНА-

-Хичнээн цэгт тамхи худалдаалагдаж байгаа юм бол?

-Өнөөдрийн байдлаар 3500-4500 гаруй ТҮЦ, дэлгүүр, мини маркет, худалдааны төвүүд тамхи худалдаалж байна. Эдгээр газруудын ширхэглэн борлуулах үйл ажиллагаа ямар ч хяналтгүй явагддаг. Хүүхдүүд дуртай газраасаа очоод авчихдаг.  Ийм газрууд борооны дараах мөөг шиг олширсоор байгаа нь санаа зовоож байна. Тиймээс бид зөв шийдэл гаргах, бизнес эрхлэгчид хариуцлагатай байх шаардлагатай.

-Цахилгаан тамхины онцгой албан татвар манайд одоо дөнгөж яригдаж эхэлж байна. Янжуур тамхинаас илүү өндөр татвар ногдуулах нь хэр зөв юм бэ?

-Сая миний хэлсэнчлэн янжуур тамхинд бохь, никотин хоёулаа агуулагддаг. Харин цахилгаан тамхинд дан никотин агуулагддаг. Бохьгүй учир янжуур тамхитай адил татвар ногдуулах нь зохисгүй. Электрон тамхины хошуу 2 мл-ийн шингэнтэй. Зарим хөрш зэргэлдээ улсууд 1 мл тутамд нь 300 төгрөгийн татвар ногдуулдаг. Зарим нь огт татваргүй. Татваргүй байгаа шалтгаан нь нэгдүгээрт, бохь агуулаагүй, хоёрдугаарт, дам тамхидалтийг бууруулах ач холбогдолтой гэж үзсэн учраас тэр юм. Өөрөөр хэлбэл, никотиныг бууруулах замаар донтолтоос салгадаг гэж үздэг юм байна. Их Британи зэрэг хөгжингүй орнууд энэ жишгийг дагаж байгаа.

-Та бүхэн “21 нас хүрээгүй хүнд тамхи худалдаалахгүй байя, үнэмлэх шалгадаг болъё” гэх зөв зүйтэй уриалгыг гаргасан. Хэр дэмжигдэж байна вэ?

-Тамхи худалдаалахдаа иргэний үнэмлэхийг нь маш сайн шалгадаг байя гэж уриалж байгаа юм. 21-ээс дээш насны хүмүүст худалдаалаач ээ. Худалдаа эрхэлж буй цэгүүдийг хяналттай, хариуцлагатай болгомоор байна. Хэрэв хариуцлага алдаж хүүхдэд худалдаалсан тохиолдолд зөвшөөрлийг нь цуцлах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу маш өндөр торгууль ногдуулах хэрэгтэй. Улсын хэмжээнд энэ мэтчилэн зөв бодлого хэрэгжүүлээсэй гэж хөдөлгөөнийхөө албан бичигт дурдсан байгаа.

-ТАМХИ БОРЛУУЛЖ БУЙ ЦЭГҮҮД E-BARIMT ХЭВЛЭЖ ӨГӨХГҮЙ БАЙХ ЗАМААР ТАТВАРААС НУУГДДАГ-

-Сургуулийн бүсээс 500 метрт тамхи худалдаалах хэмжээг 100 болгочихвол ямар өөрчлөлт, үр нөлөө гарна гэж тооцоолж байна вэ?

-Сургуулийн бүсээс 500 метрт тамхи худалдаалах хэмжээг 100 болгочихвол төсвийн орлого 1.7 тэрбумаар нэмэгдэнэ. Нийслэлийн албан татвар 2 хувь, НӨАТ 10 хувь байдаг. Одоогийн байдлаар нууж зардаг зөвшөөрөлгүй цэгүүд e-barimt хэвлэж өгдөггүйгээс үүний татвар улсад орохгүй байгаа юм. Иймээс сургуулийн бүсээс 100 метрт тамхи огт худалдаалуулахгүй, харин 100-500 метрийн дотор маш сайн хариуцлагын гэрээ байгуулж худалдаалуулах шаардлагатай байна. Ингэснээр нэгдүгээрт, хүүхдүүдэд тамхи худалдан борлуулахаас сэргийлнэ, улсын төсөвт нэмэртэй. Энэ зохицуулалтууд хийгдээгүйгээс хүүхдүүдэд нууж хааж борлуулах, татвараас зайлсхийх сиймхий гараад байгаа юм. Ямарваа нэгэн зүйлийг хааж боосноороо сайжирдаггүй гэдгийг улс орнуудын жишгээс харж болно. Эдийн засгийн зохицуулалтуудыг хийж өгснөөр сайжирдаг. Тэгэхээр дээр дурдсан 845 төгрөг гэдэг татварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хамгийн багадаа 1700-2000 төгрөг болгох ёстой. Үүнийг дагаад тамхи худалдаалах үнэ ч нэмэгдэнэ. Ингэснээр өндөр үнэтэй тамхийг хүүхдүүд худалдан авах боломжгүй болж эхэлнэ. Сургуулийн бүсээс 500 метр доторх дэлгүүрүүд нууж хаахгүй ил зараад эхэлбэл хараа хяналт нэмэгдэхээс гадна татвараа нууж хаахгүй улсад төлчихдөг болох юм. 

-Яагаад янжуур тамхийг онцолж байна вэ?

-Учир нь өнөөдөр янжуур тамхи хэт хямдхан бүтээгдэхүүн. Монгол Улсын зах зээлд дунджаар 3000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Нэг ширхгийн үнэ 500 төгрөг. Нэг хайрцгийг дундаа худалдаж аваад ширхэглэн хэрэглэчхэж байна. Нууцаар худалдаалж буй цэгүүдэд асар ашигтай байна гэсэн үг.

Энэ мэтчилэн хуулиас гадуур хяналтгүй явагдаж буй зүйлсийг цэгцэлж өгөөч ээ гэдэг үүднээс бид 1379 хүний гарын үсгийг цуглуулж хавсаргаад ярилцлагын эхэнд дурдсан хэд хэдэн яам, байнгын хороодод хүргүүлсэн.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-27 15:45

yostoi zuv yrij bn

Зочин
Зочин
2022-05-27 15:50

МОНГОЛ УЛСЫН ХАМАГ БҮДҮҮН ДАРГА НАР ОНЦГОЙ ТАТВАРЫГ ЭНГИЙН ТАРИФААР АВЧ ДАЛДУУР ТАМХИНЫ МОНОПОЛЬ БАЙДЛЫГ ДЭМЖДЭГ ҮҮ? ОНЦГОЙ АЛБАН ТАВАР НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИЙГ БАТЛУУЛАХГҮЙН ТУЛД ГАЦААЖ ИРГЭДЭЭ БОДДОГГҮЙ ГИШҮҮДИЙГ ИРЭХ 2024 ОНД СОНГОХГҮЙ СОНГОХГҮЙ ‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️‼️ МОНГОЛ УЛСАД ЖИЛД 5000-6000 ХҮН БАГАДАА ХАВДАРААР ҮХЭЖ БАЙНА ЭНЭ ТООГ БУУРУУЛЪЯ????????

Зочин
Зочин
2022-05-27 16:01

yur ni huuhded hudaldwal undur shiutgel onooh ni zobshu

Зочин
Зочин
2022-05-27 16:07

500 metriin huuli chni heregjdeggui shde humuus gereesee shuud garaad l tanidag delguureesee orood awaad garaad irdeg biddee mongoliin huuli 3 honog tsutsalbal taarna

Админ
Админ(@photo)
2022-05-27 16:16

ыыбсөуыёө

Last edited 1 Он Өмнө by Админ
Зочин
Зочин
2022-05-27 17:40

Цахилгаан тамхи нь зөвхөн насанд хүрсэн хүнд зориулсан бүтээгдэхүүн зарим нэг нь ойлголт мэдлэггүйн улмаас зарж байгаа учраас ч иргэний үнэмлэхийг ш�##�гаж цахилгаан тамхи худ�##�дах нь зөв л дөө сан�##� 100%

Зочин
Зочин
2022-05-27 17:40

zowoo oilgomtoi heljdeee!

Зочин
Зочин
2022-05-27 17:54

america new zealend orchmiin ulsuud bolon bituu e tamhi tatdag soyoltoi ornii humuus utaat tamhi hereglehee yur ni bagasgasan huuli ni ch uuruu ih zuv tatvar ni tamhinaasaa baga bolohoor ine ch gaigui manaih bol mash unetei esregeeree tamhi ni hyamd bfa ni uneheer oilgomjgui

500 --> 100
500 --> 100
2022-05-27 17:58

гэдэг чинь хүүхдүүдэд заръя л гэсэн үг.

Зочин
Зочин
2022-05-27 18:16

ЯНЖУУР ТАМХИЙГ ЯАРАЛТАЙ ХОРИГЛОЁ ????????????, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЖ ЯДАЖ ХАМГИЙН ДООД ҮНИЙГ 10000 БОЛГОЁ. ШИРХЭГИЙН ХУДАЛДААГ БОЛИУЛЪЯ. ХАЖУУДАХ ХАНЬ ИЖИЛ ҮР ХҮҮХДЭЭ ТАМХИ ГЭЭЧ НҮГЭЛТ ХОРНООС СЭРЭМЖЛҮҮЛЬЕ‼️‼️‼️‼️‼️‼️‼️
ДЭЛХИЙД 7-8 САЯ ТАМХИНААС ШАЛТГААЛСАН ҮХЭЛ зөвхөн америкд 480,000 ҮХЭЛ байна, нэмээд Монголд + 20000 хавдар болон өвчлөл, 5000 орчим үхэл гэхээр 3 хан сая хүний хувьд маш өндөр тоо гарч ирж байна. ТАМХИНЫ БОРЛУУЛАЛТЫГ ДАЛД УТГААР ДЭМЖИЖ БАЙГАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ ЖИШИГ ТОГТООЁ

Зочин
Зочин
2022-05-27 18:57

Ш�##� худ�##� Эрдэнэ чимэг мэтийн мөнгө цохисон хуулийн за�##�т. 510мээс тамхи худ�##�дан авч татаж болно гэсэн үг.Түүний оронд насанд хүрээгүй хүүхдэд тамхи худ�##�да�##�ж болохгүй гэж үзмэээр юм.1км ч байсан.Зай орон зай харг�##�захгүй. Тэнэг юм мөрдөх юмаа.

Зочин
Зочин
2022-05-27 21:22

Ямарч тамхи хэрэггүй, �######�

Зочин
Зочин
2022-05-28 06:15

100ыиш100- метр болгомоор байх юм аа. Жааахан хүүхпүүп наад хорыг чинь хэрэглээд л байна ш днн.

Зочин
Зочин
2022-05-28 12:11

Японд жишээ нь аса�##�ттайтамхи татаад �##�хах нь хориотой байдаг. Аса�##�ттай тамхи барьж �##�хангаа жаахан хүүхэд хажуугаар нь өнгөрөх үед нь нүүрийг нь түлснээс үүдсэн. Манайд ч бас хэрэгжүүлэхэд гэмгүй. Эсвэл электрон тамхи хэрэглэх гэдгиг би биш ДЭМБ тогтоочихоод байна

sss
sss
2022-05-28 17:42

хаана ч зарсан яадаг юм. хуулийг ньчанг�##�аад шударга өрсөлдүүлэх хэрэгтэй.
сю, жс25 архи пиво зараад 24 цаг ажиллаад болоод бна. энгийн иргэгдэд мөн боломжийг нь олгоод шударга өрсөлдүүлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button