ДЭЛХИЙ

Дэлхийн хүнсний хямралд ОХУ буруутай юу

Украины дайн, бас Энэтхэгийн хэт халуун үр тарианы хомстол бий болгосноор дэлхий бүхэлдээ тавин жилийн хугацаанд байгаагүй хамгийн том хүнсний хямралтай тулгарч магадгүй хэмээн Дэлхийн Банк анхаарууллаа.

Украин Оросын цэргүүд түрэмгийлэн довтолсноос ургац хураалт, тариалалтаа бүрэн хийгээгүй, Энэтхэгт агаарын температур хэт халж мөн л ургацаа алдсаны улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадав. Улаан буудайн үнэ нэг тонн нь 456 евро болтлоо өсөв.

“Их 7” Москваг дэлхийн хүнсний хямралыг үүсгэлээ хэмээн буруутгаж эхлэв. Гэвч, тэд Украин янз бүрийн боомтуудад гадаадын хөлөг онгоцуудыг хааж, зэвсэгт хүчин нь Хар тэнгисийн эрэг дагуу далайн мина байршуулсан талаар огт дуугарахгүй хэвээр. Үүний үр дүнд ихэнх хөлөг онгоцны эзэд эрсдэл хүлээхийг хүсэхгүй байгаа, хажуугаар нь Киев өөрөө экспортын боломжоо ч бодитоор “сүйтгэж эхлэв”.

Бордоонд чухал карбид, аммиак, аммонийн нитрат нийлүүлэгч гурван орны нэг бол ОХУ. Гэвч, ОХУ-аас бордоо импортлоход Европын Холбоо хориг тавьсан зэрэг нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа юм. Тиймээс Европын Холбоо энэ жил зөвхөн тал ургац хурааж авна. Дотоодынхоо л зах зээлд анхаарч, дэлхийн хэмжээнд нүүрлээд буй өлсгөлөнг эн тэргүүнийхээ зорилго болгохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, амиа бодно.  

Саяхан Францын “Le Figaro” сонин 2007 онд улаан буудайн асуудал дэлхийн 37 улс оронд хүнсний хямралыг үүсгэж байсныг эргэн сануулсан нийтлэл тавьжээ. 2007 оны хямрал энэ жил дахин нүүрлэх аюултай хэмээн Франц ийнхүү сануулав. Үр тарианы үнэ тухайн үед тонн нь 240 евро байсан бол өнөөдөр 450 еврогоос даваад байгаа нь хямрал ойртсон дохио.

Энэ жилийн хувьд ОХУ урьд өмнө байгаагүй үр тарианы ургац их авах төлөв байгааг олон улсын шинжээчид дурджээ. Орос энэ онд 130 сая тонн ургац хурааж авахаас 87 сая тонн нь улаан буудай байгаа аж. Орос урьдын адил найдвартай ханган нийлүүлэгч хэвээр байгаа юм. Үүний нэг тод жишээ бол Турк, Египет зэрэг барууны бус орнуудаас гапна Өмнөд Азийн орнууд ОХУ-аас их хэмжээгээр улаан буудай авахаар болоод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-31 17:37

Барууны болон АНУын хоригоос болж дэлхийд хүэсний хямр�##� нүүрлэж байна.өөрсдөө хориг тавьчихаад эргүүлээд өөрсөдөд хориг тавьчихаар эргээд гонгониж гунганаад тэнэгтрэх.юм.Дайн болоогүй байхад нацист ЗЕЛЕНСКИЙ ОРОСЫН ХИЙНД ХОРИГ ТАВИАД ӨГ ГЭЭД БАРХИРЧ БАЙСАН.ОДОО ӨӨРӨӨ ХОХИГТ ОРЧИХООР ДЭЛХИЙГЭЭР НЭГ ХУЦАХ ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button