ДЭЛХИЙЭнтертайнмент

Түүхэндээ анх удаа трансжендер “Барби” хүүхэлдэй худалдаанд гарлаа

“Барби” хүүхэлдэйний эрхийг эзэмшдэг Америкийн “Mattel” /Маттел/ компани түүхэндээ анх удаа трансжендер “Барби” хүүхэлдэйг худалдаанд гаргалаа. Хүүхэлдэйн цуглуулгыг тоотой хэдэн ширхэгээр, шилдэг гэх тодотголтой эмэгтэйчүүдэд зориулан үйлдвэрлэсэн талаар “The Washington Post” сонин нийтэлжээ.

Эл хүүхэлдэйг бүтээхэд трансжендерүүдийн эрхийн төлөө тэмцэгч, жүжигчин Лаверна Кокс биечлэн оролцсон аж. Чухам түүний царай төрхөөр трансжендер хүүхэлдэйг бүтээжээ.

Шинэхэн гарсан трансжендер “Барби” хүүхэлдэйг хэрхэн харагдахыг Лаверна Кокс “Youtube” сувагт үзүүлсэн байна. Жүжигчин тэрбээр хэлэхдээ, “Трансжендер “Барби” нь нийгэмд гадуурхагдсан хүүхдүүдэд итгэл найдвар төрүүлж, тэдний өмнө олон боломж байгааг ойлгоход тусална гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Шинэ “Барби” хүүхэлдэй нь 40 ам.долларын үнэтэй ба борлуулалтаас олсон орлогын тодорхой хэсгийг трансжендер хүмүүсийн эрхийг хамгаалдаг буяны үйлсэд хандивлах аж.

Сонирхуулахад, үүнээс хэдэн долоо хоногийн өмнө “Mattel” компани сонсголын аппараттай шинэ “Барби”-г танилцуулж байсан. Мөн 2019 онд зүүн хөл нь хиймэл, тэргэнцэртэй хүүхэлдэйг үйлдвэрлэж байжээ.

Эх сурвалж: The Washington Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-29 11:07

hun gedeg amitanii muhul ni oirtoj bgaan bhdaa

Холбоотой мэдээ

Back to top button