ДЭЛХИЙ

АНУ: Амь үрэгдэгсдийн дурсгалын өдөр халдлага гарч, нэг хүн нас барж, 7 хүн шархаджээ

АНУ-ын Оклахома мужийн Тафт хотод буудалцаан болж, нэг хүн амиа алдаж, долоон хүн шархаджээ. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв.

Гал нээж, буудсан хэрэгт сэжиглэгдсэн 26 настай залууг хууль сариулахынхан баривчилсан аж.

Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр, 39 настай эмэгтэй амиа алдаж, долоон хүн шархаджээ. Хохирогчдын дунд насанд хүрээгүй нэг хүүхэд байгаа гэсэн мэдээлэл байна. Амь үрэгдэгсдийн дурсгалын өдөр өнөөдөр тохиож, эл өдөрт зориулсан наадамд 1.5 мянган хүн оролцсон ба ийнхүү халдлага болсон.

АНУ-д хамгийн сүүлд Техас мужийн Увальде хотын “Робба” бага сургуульд тавдугаар сарын 24-нд мөн халдлага гарсан. Халдлагыг үйлдсэн гэмт этгээдийг оролцуулаад 19 хүүхэд, гурван том хүн амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-05-30 15:19

Buu zevsgee sain cholootri hudaldaad bai..

Холбоотой мэдээ

Back to top button