ДЭЛХИЙЭнтертайнмент

Испанийн шүүх Шакираг татвар төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгав

Испанийн шүүх дуучин Шакирагийн татварын луйврын асуудлаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Энэ талаар “People” мэдээлэв.

Шакираг 2012-2014 онуудад олсон орлогоосоо 15 сая ам.долларын татварыг төлөөгүй үлдсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Шакира Испанид амьдарч байсан ч түүний албан ёсны оршин суух газар нь Багамын арлуудад байсан хэмээн прокурорууд үзэж байгаа тул түүний оршин суугаа газрыг шалгаж эхэлсэн аж.

Испанийн хуулийн дагуу хэрэв тухайн иргэн тус улсад 183 хоногоос дээш хугацаагаар ажилласан, амьдарсан бол түүнийг хууль ёсны оршин суугч хэмээн тооцож, зөвхөн дотооддоо олсон орлогоос гадна гадаадаас олж авсан орлогоосоо татвар төлөх үүрэгтэй байдаг. Испанид 183 хоногоос бага хугацаагаар оршин суух тохиолдолд тухайн иргэн зөвхөн тухайн улс доторх орлогоо төлдөг хуультай.

Харин Шакира мэдүүлэхдээ, энэ бүх хугацааны дийлэнхэд нь Багамын арлуудын оршин суугчийн хувиар амьдарсан, бас олсон орлогоо санаатай нуух үйлдэл гаргаагүй гэсэн байна. Гэсэн ч, Испанийн шүүх эдгээр жилүүдэд түүнийг “Испани улсад байнга оршин сууж байсан” хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: People

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button