Нийгмийн

Г.Амартүвшинд хилийн хориг тавих шүүх хурал танхимын хүрэлцээгүйгээс хүлээгдэж байна

Нийслэлийн прокурорын газраас 2022-05-26-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд ирүүлжээ.

Үүний дагуу шүүх хуралдааныг өнөөдрийн 15 цагт хийхээр товлосон боловч танхимын хүртээмжгүйгээс тодоргүй байдлаар хлээгдэж байгааг эх сурвалж мэдээллээ. Хэрвээ өнөөдр ажлын цаг дуусахаас өмнө буюу 17:30 цагаас өмнө танхим суларвал шүүх хурал болох аж. Учир нь гурван том дүүрэг нэг байранд байрлаж, найман хурлын танхимд ээлжлэн шүүх хуралдаанаа оруулдаг. Эхний хурал ороход дуусах цаг нь тодорхойгүйгээс дараагийн хурлууд цагтаа орохгүй хүлээгдэх, хойшлогдох байдал элбэг байдаг аж.

Харин Г.Амартүвшин гишүүний хувьд төрийн ордонд явна. Тэрбээр сэтгүүлийн асуултад хариулахдаа " Ямар зугтах гээд байгаа юм уу. Шал утгагүй юм гэж л харж байна шүү дээ. Ажлаа хийгээд явж байхад чинь" хэмээн уурласан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button