ДЭЛХИЙ

Европын Холбоо Оросын газрын тосыг хэсэгчлэн хориглохыг Япон дэмжив

Европын Холбооны орнууд ОХУ-аас газрын тосны гуравны хоёрт хориг тогтоох шийдвэрийг Японы Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэ талаар Японы Засгийн газрын ЕНБД Мацүно Хироказү Мацуно мэдэгдэв. Түүний хэлснээр, Япон улс “Их 7”-гийн нэгэн адил Оросын эрчим хүчний нөөцөөс хараат байдлыг аль болох багасгах санаачилгыг дэмжиж байгаа аж.

Хироказү Мацүно Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Газрын тосны экспорт нь Оросын хувьд валют олох чухал хэрэгсэл агаад Европын Холбоо Япон улсыг эрчим хүчний хувьд Оросоос хараат байдлаа цаашид бууруулахад хамтран ажиллахаар тохиролцсоныг би сайшааж байна” гэсэн юм.

Гэсэн ч, Япон Оросын газрын тосонд хориг тавихаар хараахан төлөвлөөгүй байгаа юм. Тавдугаар сарын эхээр Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиүда Коичи хэлэхдээ, Япон улс нөөцийн хязгаарлалтын улмаас Оросоос газрын тос нийлүүлэлтэд хориг тавихгүй хэмээн мэдэгдсэн. Оросын газрын тос, шингэрүүлсэн хий нь Японы хувьд нөхөхөд бэрх эх үүсвэрийн жагсаалтад багтдаг юм.

Эх сурвалж: Japan Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button