ДЭЛХИЙ

Бразиль: Хүчтэй аадар бороо орж, амиа алдагсдын тоо 91-д хүрлээ

Бразилийн Пернамбуко мужид хүчтэй аадар бороо орсны улмаас амиа алдагсдын тоо 91-д хүрч, 26 хүн сураггүй болж, 5000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. Энэ талаар орон нутгийн удирдлагууд даваа гараг /2022.05.30/-т мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Пернамбуко хотод хүчтэй аадар бороо орж, үер буун хөрсний гулгалт үүссэн. Ресифи хот болон түүний эргэн тойронд олон арван байшин нурангид дарагдаад байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд аадар бороо улам ширүүсэж, 86 хүн амиа алджээ. Ресифи зэрэг Пернамбукогийн 14 хотод засаг захиргаа онц байдал зарлаад байгаа аж.

Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро даваа гарагт гамшгийн бүстэй биечлэн танилцаж, холбооны засгийн газраас байгалийн гамшгийн дараах сэргээн босголтын ажилд нэг тэрбум реал буюуу ойролцоогоор 210.6 сая ам.доллар хуваарилна хэмээн мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ, “Мэдээж бид бүхэн уй гашуутай байна. Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Бидний гол зорилго бол тэдэнд сэтгэлийн дэм өгч, хүн амд санхүүгийн дэмжлэг үзүүлэх явдал” хэмээв.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, гамшигт өртсөн бүс нутгийн зэргэлдээх Алагоас мужид мөн бороо орж, үерийн улмаас гурван хүн амиа алдаж, арван мянга орчим хүн гэр орноо орхин дүрвээд байна.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button