ДЭЛХИЙ

Францын сэтгүүлч Украинд амиа алджээ

Украинд ажиллаж байсан Францын сэтгүүлч Фредерик Леклер-Имхофф амиа алдсан хэмээн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ.

Сэтгүүлч Фредерик Леклер-Имхофф Украины дайны нөхцөл байдлыг газар дээрээс нь бодитоор сурвалжлахаар ажиллаж байсан аж. Тэрээр оросын цэргүүдийн суурилуулсан тэсрэх бөмбөгнөөс зугтаж байсан энгийн иргэдтэй хамт хүмүүнлэгийн автобусанд сууж байх үеэрээ үхлийн шарх авчээ.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон талийгаачийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн Францын Гадаад Хэргийн сайд Катрин Колонна амиа алдсан сэтгүүлчийг Украины Северодонецк буюу Донецкийн хойд хэсэгт байсан гээд түүний үхэл “маш их цочирдуулсан үйл явдал” гэж онцлов.

Сэтгүүлч Фредерик Леклер-Имхофф Францын “France Television” болон “BFM-TV” телевизэд тус тус ажиллаж байжээ.

Эх сурвалж: Euronews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button