ДЭЛХИЙЭнтертайнмент

“BTS” хамтлаг Цагаан ордны индэр дээрээс үзэл бодлоо илэрхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гараг /2022.05.31/-т K-pop хамтлаг “BTS”-ийн долоон гишүүнтэй уулзсан байна.

“BTS” хамтлаг Цагаан ордны хэвлэлийн бага хуралд оролцож, Азийн оролцоо, төлөөллийн талаар ярилцаж, Ази хүмүүсийг үзэн ядах гэмт хэрэг, худал ташаа мэдээлэлтэй тэмцэх зэрэг чухал сэдвээр Жо Байдентай уулзаж ярилцжээ.

Хамтлагийн гишүүн бүр Цагаан ордны хэвлэлийн индэр дээр гарч, эх хэлээрээ үзэл бодлоо илэрхийлжээ. Харин хамтлагийн англиар чөлөөтэй ярьдаг цорын ганц гишүүн, хамтлагийн ахлагч RM Цагаан ордны “эелдэг үгсэд” талархлаа илэрхийлж, хамтлагийнхаа талаар танилцуулсан байна.

Сүүлийн үед үзэн ядалтын гэмт хэрэг, тэр тусмаа Америкт Ази гаралтай хүмүүсийг үзэн ядах, гадуурхах үзэл гаарч, гэмт хэрэг ихсэж байгааг дурдаад, үүнийг таслан зогсоох үйл хэргийг дэмжихийн тулд бид боломжийг ашиглан дуу хоолойгоо хүргэхийг хүсэж байгаагаа хамтлагийнхан илэрхийлэв.

“Бид өөр өөр үндэстэн, өөр өөр соёл, ёс заншилтай, өөр хэлээр ярьдаг ч гэлээ дэлхий дээрх шүтэн бишрэгчдийнхээ ачаар энд хүрэлцэн ирлээ. Дуу хөгжим бол гайхалтай зүйл. Дуу хөгжим хүмүүсийг нэгтгэдэг” гэсэн юм.

Сонирхуулахад, “BTS” хамтлаг олон нийтийн мэдээллийн сувгуудад зориулан дижитал контентын зураг авалтад оролцохоор болсныг Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button