Нийгмийн

Ажлын байрны стандарт бус гэрэлтүүлэг харааны эмгэгийг бий болгодог

Ажлын байран дахь гэрэлтүүлэг нь ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал нөлөөтэй. Бидний харах чадвар нь хүрээлэн буй орчны гэрэлтүүлэгтэй холбоотой бөгөөд мэдээллийнхээ 85%-ийг харах мэдрэхүйгээрээ хүлээж авдаг. Ажлын байрны гэрэлтүүлэг нь буруу төлөвлөлттэй, стандартын шаардлагад нийцэхгүй байх нь ажилтанд харааны эмгэг, тухгүй байдлыг үүсгэх, ажлын бүтээмжийг бууруулах, үйлдвэрлэлийн ослын шалтгаан болох зэрэг сөрөг үр дагаврыг бий болгодог.

Иймд үйлдвэрлэлийн ажлын байрны гэрэлтүүлгийг анхнаас нь зөв төлөвлөх, гэрлийн төрлийг сонгох, суурилуулах, гэрэлтүүлгийн хэмжээг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Ажлын байр бүрийн гэрэлтүүлгийн тохиромжтой хэмжээ, гэрлийн өнгийг тодорхойлох нь ажилчдын сэтгэлзүй-физиологийн хэвийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг аж.  

“Ажлын байран дахь гэрэлтүүлгийн хэмжилт, зөвшөөрөх хэмжээнд тавих ерөнхий шаардлага MNS 6767:2019”  стандартын дагуу ажлын байрны гэрэлтүүлэг нь жигд тархсан, ажилтны нүдрүү шууд тусахгүй, гялбалт, сүүдэр үүсэхгүй, ашиглахад хялбар байх ёстой. Гэрэлтүүлгийн зөвшөөрөх хэмжээ нь ажлын төрөл болон тухайн ажлын байр барилгын гадна эсвэл дотор байрлаж байгаагаас хамааран өөр өөр байдаг байна.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний сүүлийн 3 жилийн статистик тоо баримтаас үзэхэд гэрэлтүүлгийн хэмжээ аж ахуйн нэгж байгууллагуудын нийт ажлын байрны 7,5%-д нь хангалтгүй байгаа аж. Ажлын байран дахь гэрэлтүүлэг нь ажилтны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар аж ахуйн нэгж байгууллагууд төдийлөн анхаарахгүй байна. Тиймээс гэрэлтүүлгээс шалтгаалсан үйлдвэрлэлийн осол, нүдний эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button