ДЭЛХИЙ

Европын Холбоо: Дэлхий “үр тарианы дайн”-д нэрвэгдэж болзошгүй

Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель дэлхий дахин “үр тарианы дайн”-д нэрвэгдэх эрсдэлтэй байна хэмээн мэдэгдлээ. Түүний бодлоор энэ нь зөвхөн Украин төдийгүй Ойрхи Дорнод, Африк, Ази тивийн хамгийн эмзэг улс орнуудад нөлөөлнө гэж дүгнэжээ.

“Дэлхийн хэмжээнд хоол хүнсний, ялангуяа үр тарианы хомстол нүүрлэх аюул байгаа учир бид нэн даруй яаралтай арга хэмжээ авч, экспортын нийлүүлэлтийг хангахын тулд төмөр зам, авто замын дэд бүтцийг бий болгох хэрэгтэй. Мөн бид боомтуудыг нээж, далай тэнгисийг ашиглах яаралтай шаардлагатай гарц шийдэл олох НҮБ-ын хүчин чармайлтыг дэмжиж байна” хэмээн пүрэв гараг /2022.06.02/-т Йорданд айлчлах үеэрээ хэллээ.

Жозеп Боррель: “Хэрэв НҮБ болон ОХУ-ын хооронд байгуулсан энэхүү гэрээ хэлцэл хэрэгжвэл Европын Холбоо эл шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд оролцоход бэлэн байна”.

Украины улаан буудайн экспортын асуудлаар “ОХУ болон НҮБ тохиролцоонд хүрч чадвал Европын Холбоо байгаа бүхий л боломжоо, тэр ч байтугай тэнгисийн цэргийн ямар ч ажиллагаанд оролцоно гэдгээ ч Боррель мэдэгдсэн байна.

Тавдугаар сарын 30-31-нд Брюссель хотноо болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель хэлэхдээ, Украины улаан буудайн нөөцийг экспортлоход зориулж Хар тэнгис дэх далайн коридорыг чөлөөлөх шийдэл хайх НҮБ-ын хүчин чармайлтыг Европын Холбоо дэмжиж байгаа гэлээ.

“Энэ бол хамгийн зөв шийдэл байх болно. Гэсэн ч, дорвитой үр дүнд хүрнэ гэдэгт бид төдийлөн итгэлгүй байна” гэдгээ Шарль Мишель онцоллоо. Үүнтэй уялдуулан Европын Зөвлөлийн бусад, өөр гарц гаргалгаа, боломжуудын үндсэн дээр ажил хийгдэж байна гэдгийг Европын Зөвлөлийн тэргүүн тэрбээр тайлбарлав. Энэ асуудлаар Европын Холбооны дээд хэмжээний хоёр өдрийн уулзалтаар авч хэлэлцсэн ч одоогоор ямар нэгэн сайн үр дүн гараагүй байна.

Оросын цэргүүдийн Украинд явуулж буй түрэмгийлэл энэ мэтээр зөвхөн хоёр талын нийгэм, эдийн засгийн асуудалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, дэлхийн хэмжээний хурцадмал асуудал болж, ялангуяа хоол хүнсний гачигдал, хөдөө аж ахуйгаас авхуулаад бүхий л салбарт хүндээр тусч байгаа юм.

Эх сурвалж: Euronews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 3, 2022 10:03

Явж яьж өлсгөлөнднэрвэгдэх цаг үе ирэхнээ дэлхийн хүмүүсд

Зочин
Зочин
6 сар 3, 2022 10:04

хооол хүнсний асууд�##� дэлхийг зовоохо нь ээ

Зочин
Зочин
6 сар 3, 2022 10:05

хүнсний асууд�##� их хурц тусах нь дээ дэлхий нийтэд яанааааааааа

Зочин
Зочин
6 сар 3, 2022 10:30

Германд хүнсээ нөөцтэй байлгахыг ШУЛЬЦ иргэддээ ури�##�жээ.АФРИК гэлтгүй ЕВРОП түгшүүртэй байгаа юм байна.Энэ дайныг яриа хэлэлцээгээр л шийднэ.Хэн нэгэн давамгай байд�##� болон ардаас нь зэвсэг нийлүүлж хүчээр түрэмгийлэлээр асууд�##� шийдэгдэх нь юу л бол.

Холбоотой мэдээ

Back to top button