УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Ажил ацагладаг, хийдүүлдэг хэнд ч төрийн албанд орон зай байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, агентлагуудын дарга болон төрийн албан хаагчидтай уулзлаа.

Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ялангуяа ирээдүйн хөгжлийг тодорхойлох 10 зорилтын талаар товч мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байх ёстой гэж үздэгээ хэллээ. Цаашид:

  • Хуулийг чанд мөрдөж ажиллах
  • Төрийн бодлого, шийдвэрийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх
  • Авлига, хүнд суртлаас ангид байж, сэтгэл гаргаж ажиллах
  • Хариуцсан ажилдаа эзэн байх
  • Иргэдэд нээлттэй байж, үнэн зөв мэдээллээр хангах
  • Улс төржихгүй байх
  • Хорт зуршлаас ангид байж иргэдээ үлгэрлэх
  • Иргэдийг алагчилдаггүй, ижил тэгш, хүндэтгэлтэй хандаж байхыг захилаа.

Мөн ажил ацагладаг, хийдүүлдэг, эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхлоор ашигладаг, хууль бус үйлдэл хийдэг хэнд ч төрийн албанд орон зай байх учиргүй гэж үздэгээ хэлэв.

Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоос хангах, 2030 он хүртэл тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, архидалттай тэмцэх зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо, манлайлал чухал гэдгийг тэмдэглэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинз
Зочинз
6 сар 3, 2022 15:58

Сүр сүр яриад л байна яриад л байна бүтсэн юм байхгүй

Зочин
Зочин
6 сар 3, 2022 16:11

Ярих тусам л улам муудаад байдаг. Наад төрийн �##�бан хаагчид чинь хулгайч луйварчид болж дууслаа

Зочин
Зочин
6 сар 3, 2022 21:18

Урвагч жүжигчин

guyuu
guyuu
6 сар 3, 2022 21:48

oron tsaig bailgaad duussan odoo bhgui gej yriad heregguiee

Зочин
Зочин
6 сар 3, 2022 23:08

Сүүлийн үед тэрбум модноос өөр юм ярихаа байсан ерөнхийлөгч үе үе сүр дуулиантай юм ярих боловч ажил хэрэг бологүй юм даа.

zochin
zochin
6 сар 6, 2022 14:40

Unen sh dee, iim bval hogjool yvna,

Холбоотой мэдээ

Back to top button