Махны холбооны гүйцэтгэх захирал: Хяналт шалгалт бүгдийг хамарч чадаагүйгээс ийм асуудлууд гарсан

Махны холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат "65-66 үйлдвэр манай холбоонд нэгддэг. Орон нутаг болон Улаанбаатарт байдаг мал төхөөрөх үйлдвэр, дулааны боловсруулалт хийдэг үйлдвэрүүд манай холбоонд нэгддэг юм. Холбоонд багтдаг үйлдвэрүүд 7 хоног тутам махаа шинжилгээнд хамруулдаг. МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Махны холбоо үе, үе шалгалт хийдэг. Экспорт хийх үйлдвэрүүдийг шалгаруулахдаа тухайн орны шинжээч нар ирж, шалгалт хийгээд үйлдвэрүүдээс сонголтоо хийн, гэрээлдэг.
БНХАУ руу дулааны боловсруулалт хийсэн махыг лобарторийн бүх шинжилгээг хийж гаргадаг. Мөн Хятадын хил дээр маш хатуу шинжилгээг давж ордог. ОХУ ч ялгаагүй өөрсдийнхөө мэргэжилтнийг явуулж, хянаж авдаг. Экспортоор эрүүл мэндэд хортой хүнс гарах маш бага байдаг юм.
Одоо махны үйлдвэрийн тоо нэмэгдсэн. 60-70 үйлдвэр байна. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ийн хянагч нарын тоо хүрэхээ больсон. Хяналт шалгалтын хүрээ бүгдийг хамарч чадахгүй байснаас болоод ийм асуудлууд гарсан байх." гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hynalt tavij chadaagui holboo bol sul tsalin avdag tejeeveruud ym shuudee odoo hendee yl tulgah geed bgaa ym be? neg l ih holboo ,TUZ ,birj nertei buduun huvalzuud tejeeveruud hugjild sadaa bolj bn shuu!uuniig bolih heregtei !
Chinad avilgalaar buh aduudliig shiidej boldog gedegiig buh delhii medne, lalriin hudalchaa