Нийгмийн

Баян-Өлгий аймгийн нислэгийн тийзийн үнэ бууруулна

Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн чиглэлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Аеромонголиа" компанийн тийз нэг талдаа 499-981 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Тиймээс иргэд онгоцны үнийг дийлэхгүй байгаа юм.

Иймд тус асуудлаар Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын Х.Баделхан, Т.Аубакир нар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай уулзжээ.

 Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун үүсээд буй асуудлыг судалж, нислэгийн үнийн өсөлтийн талаар ойрын хугацаанд холбогдох арга хэмжээ авахаа мэдэгджээ. Түүнчлэн гишүүд нислэгийн үнийн өсөлтийг бууруулах асуудлаар холбогдох яамдуудад хандаж ажиллахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button